КОВИД-19 өвчний дарамтын судалгаа

Зохиогчид

  • Э.Батмандуул АШУҮИС, НЭМС, Эрүүл мэндийн бодлогын тэнхим Зохиогч
  • Alexander Rommel ХБНГУ, Берлин, Роберт Кохын хүрээлэн, Эпидемиологи, эрүүл мэндийн хяналтын тэнхим Зохиогч
  • Elena von der Lippe ХБНГУ, Берлин, Роберт Кохын хүрээлэн, Эпидемиологи, эрүүл мэндийн хяналтын тэнхим Зохиогч
  • Annelene Wengler ХБНГУ, Берлин, Роберт Кохын хүрээлэн, Эпидемиологи, эрүүл мэндийн хяналтын тэнхим Зохиогч
  • Л.Хоролсүрэн АШУҮИС, НЭМХ Зохиогч

Түлхүүр үг:

Амьдралын алдагдсан жилүүд, Хөдөлмөрийн чадвар алдалт, Коронавирус, Цар тахал

Хураангуй

Үндэслэл: Дэлхий нийтэд КОВИД-19 цар тахлын улмаас 2024 оны 4-р сарын 4-ний өдрийн байдлаар нийт 775,293,630 тохиолдол, 7,044,637 нас баралт бүртгэгдсэн байна1. Харин Монгол улсад КОВИД-19 халдварын цар тахлын үеийг 2020 оны 3-р сард нийтэд мэдэгдсэнээс эхлэн цар тахлан тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль 2022 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болох хугацааг хамруулан авч үздэг2. Тус хугацаанд улсын хэмжээнд цар тахлаас шалтгаалсан нийт өвчлөл 2156, нас баралт 890311 байв. Манай улс цар тахлын бэлэн байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийн бодлого, төлөвлөлтийг оновчтой болгохын тулд КОВИД-19 өвчний дарамтыг газарзүйн байршил, хүн амыг харгалзан тооцох, нотолгоо бүрдүүлэх хэрэгцээтэй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: КОВИД-19 халдварт цар тахлын улмаас үүссэн өвчлөл, нас баралтын дарамтыг тооцох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг МУ-ын 2022 оны КОВИД-19 халдварын өвчлөл болон нас баралтын мэдээлэлд үндэслэн КОВИД-19 өвчний оношоор баталгаажсан хүн амд учирсан өвчний дарамтыг тооцсон. Үр дүнг DALY, 100000 хүн амд тооцсон DALY, нас стандартчилагдсан DALY гэсэн гурван хэлбэрээр гаргасан. Өвчний дарамтыг тооцоход Европын өвчний дарамтын сүлжээ (European Burden of Disease Network) байгууллагын гаргасан КОВИД-19 өвчний дарамтыг тооцох протокол, аргачлалыг ашигласан. Үр дүн: Хөдөлмөрийн чадвар алдагдлаар тооцсон амьдралын жилийг (DALY) 2022 оны байдлаар бүсээр тооцон үзэхэд баруун бүсэд 513.3, хангайн бүсэд 717.9, төвийн бүсэд 654.6, зүүн 96.3, Улаанбаатар хотод 2396.9 тус тус байв. DALY үзүүлэлт 100000 хүн амд тооцоход баруун бүсэд 655.2, хангайн бүсэд 695.2, төвийн бүсэд 834.3, зүүн 140.7, Улаанбаатар хотод 150.2 байв. Дүгнэлт: КОВИД-19 өвчний дарамт бүсүүд болон насны бүлгээр ялгаатай байв. Бүсээр төвийн бүс болон Улаанбаатар хот зэрэг хүн ам төвлөрсөн бүсүүдэд, насны бүлгээр 65-аас дээш нас, 0-4 насны бүлэгт КОВИД-19 өвчнөөс шалгаалсан дарамт өндөр байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Батмандуул, Л.Хоролсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-12-21

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл