Чун-7 шахмал эм гарган авсан технологийн судалгааны зарим үр дүн
Түлхүүр үг:
Granule characteristics, Tablet physical parameters, TLC, Total alkaloidХураангуй
Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны сударт “Чун-7” талх эмийг Мөхлөгийн шинж нян нядлах, биед оршсон хижгийн халуун, уушгины дээш сарнисан чанар халууныг боловсруулж, уушгины халуун, хүйтэн өвчнийг хоцроолгүй Шахмалын физик анагаана хэмээн тэмдэглэсэн байдаг. Монгол улсын хэмжээнд 2023 үзүүлэлт оны 14 дүгээр долоо хоногийн байдлаар амбулаториор 232’584 хүн НҮХ үйлчлүүлсний 15’372 (6.6%) нь томуу, томуу төст халдварт өвчлөл Нийлбэр алкалоид эзэлж байгаа өнөө үед байгалийн гаралтай эмчилгээний өндөр чанартай вирусийн эсрэг эм гарган авах нь чухал байна. Иймээс вирусийн эсрэг үйлдэлтэй уламжлалт анагаах ухааны “Чун-7” эмийг хэрэглэхэд хялбар болгож орчин үеийн эмийн хэлбэрт оруулах технологийг судлах нь үндэслэл болсон. Зорилго: Томуу, томуу төст өвчний үед хэрэглэх Чун-7 эмээс шахмал эмийн хэлбэр гарган авах. Арга, аргачлал: Чун7 эмийн найрлагад ордог Лидэрийн үндэс (Sophorae flavescens Ait.), Гишүүнийн үндэс (Rheum undulatum L.), Сороолын үндэс (Glehnia littoralis Fr.Schmidt ex Miq.), Монгол хунчрын үндэс (Astragalus Mongolicus Bunge.), Дэрэвгэр жиргэрүүгийн үндэс (Saposhnikovia divaricata (Turcz.) Schischk.), Цагаан гааны үндэс (Zingiber ofÏcinale Rosc.), Номхотгосон Кузнецовын хорсын үндэс (Aconiti kuznezofÏi radix cocta.) гэсэн 7 эмийн ургамлыг бутлах, нунтаглах, шигших, холих, чийгтэй мөхлөгжүүлэн шахах аргын дагуу шахмал гарган авсан. Мөхлөгийн шинж чанарыг Европын фармакопей (EP 11th), шахмалын физик шинж чанарыг БНХАУ-ын фармакопей (CP 2020), номхотгосон Кузнецовын хорсын аконитины уламжлалыг CP 2020, Япон Улсын Фармакопейн (JP 18th) дагуу НҮХ-ийн аргаар, нийлбэр алкалоидын агууламжийг Монголын Уламжлалт Анагаах Ухааны Фармакопейд (МУАУФ 2017) заасан спектрофотометрийн аргаар тодорхойлсон. Үр дүн: Шахмалын үрэлтийн хүчний үйлчлэлийн бат бөх чанар 99.8%, даралтын хүчний үйлчлэлийг даах бат бөх чанар 1.06 МПа, задралт 15 мин±6% болон дундаж жин 0.6 г±3% байв. Нэг шахмалд эмэнд аконитин, бензоилаконин, бензоилхипаконитин, бензоилмесаконитин агуулагдаж байгааг НҮХ-ийн аргаар илрүүлсэн ба тэдгээрийн Rf утга харгалзан 0.54, 0.85, 0.63, 0.56 байв. Нэг шахмалд агуулагдах нийлбэр алкалоидын хэмжээ 1.55 мг±10% байв. Дүгнэлт: Чун-7 эмийг шахмал хэлбэрт оруулахад микрокристалл целлюлоз, поливинилпирролидон К-30, магнийн стеарат болон 30%-ийн этанолыг туслах бодисоор ашиглах нь тохиромжтой болох нь тодорхойлогдлоо. Чун-7 эмийн нийлбэр алкалоидын агууламжийг тодорхойлоход спектрофотометрийн арга болон аконитины уламжлалыг танихад НҮХ-ын арга тохиромжтой төдийгүй шахмал эмэнд тавигдах ерөнхий чанарын үзүүлэлтүүдийг хангаж байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Отгонсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
