Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн амьдралын чанар, сэтгэл гутрал, түгшилт, стресс хоорондын хамаарлыг судалсан дүн (Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн жишээ дээр)

Зохиогчид

  • Б.Оюунбилэг АШУҮИС, Сувилахуйн сургууль, НЭМС-н тэнхим Зохиогч
  • Я.Энхжаргал АШУҮИС, Сувилахуйн сургууль, НЭМС-н тэнхим Зохиогч
  • Х.Ариунаа АШУҮИС, Сувилахуйн сургууль, НЭМС-н тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Quality of life, Depression, Anxiety, Stress

Хураангуй

Үндэслэл: Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд сэтгэцийн эрүүл Амьдралын чанар мэндийн тулгамдсан асуудал нь оюун санаа, бие бялдар болон нийгмийн Сэтгэл гутрал харилцаа, соёлд аажмаар нөлөөлдөг бөгөөд энэ нь хувь хүний амьдралын Сэтгэл түгшилт чанарт сөргөөр нөлөөлдөг талаар судлаачид тэмдэглэсэн байна. Чихрийн Стресс шижинтэй хүний амьдралын чанар сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хоорондын хамаарлыг үнэлснээр тусламж үйлчилгээний мэргэшсэн олон мэргэжлийн багийн тусламжийг хөгжүүлэх ач холбогдолтой байгаа нь бидний судалгааны үндэслэл боллоо. Зорилго: Чихрийн шижин оношлогдсон үйлчлүүлэгчийн амьдарлын чанар, сэтгэцийн эрүүл мэндийн зарим үзүүлэлтийг харьцуулан судлах. Арга, аргачлал: Энэхүү судалгааг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн кабинетийг түшиглэн нэг-агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Чихрийн шижинтэй хүмүүсийг судалгааны хамрах хүрээ түүврийн хэмжээг тооцохдоо 95%-ийн итгэх хязгаарт, 10%-ийн алдааны нарийвчлалтайгаар, эх олонлогийн хэмжээг дүүргийн хэмжээнд үйлчлүүлдэг чихрийн шижинтэй хүний тоонд үндэслэн 352 хүнийг хамруулсан. Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдэд тайлбарлан таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авч 2024 оны 4-дүгээр сараас 6-дугаар сарын хооронд мэдээлэл цуглуулсан. Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн амьдралын чанарыг үнэлэх эмнэл зүйн товч асуумжийн Монгол хувилбарыг ашиглан оролцогчдын амьдралын чанарыг үнэлэв.1 Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стрессийн түвшинг DASS21 асуумжаар тодорхойлов.2 Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн амьдралын чанар ба сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стрессийн түвшин хоорондын хамаарлыг тооцоолов. Судалгааны статистик боловсруулалтыг SPSS-21.0 программ ашиглан, статистик ялгааг p утга 0.05-аас бага байгаа тохиолдолд статистик үнэн магадлалтай гэж тооцсон. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 53.4±12.1 жил байв. Хүйсийн хувьд 47.7% нь эрэгтэйчүүд, 52.3% нь эмэгтэйчүүд байв. Чихрийн шижингийн хэлбэрээр авч үзвэл чихрийн шижин хэв шинж 1 нь 7.4%, чихрийн шижин хэв шинж 2 нь 90.6%, бусад хэлбэрийн чихрийн шижин нь 2% тус тус байв. Чихрийн шижингээр оношлогдсоноос хойшхи хугацаа 1 жил хүртэлх нь 87 буюу 24.7%, 2-5 жил нь 81 буюу 23%, 6-9 жил нь 64 буюу 18.2%, 10 ба түүнээс дээш жил нь 120 буюу 34.1% тус тус байв. Судалгаанд хамрагдагсдын амьдралын чанарын үзүүлэлтийн онооны дундаж 38.7±8.9 жил байв. Оролцогчдын дунд сэтгэл гутралын илрэлийг тодорхойлход 52.31% нь сэтгэл гутралтай, 47.69 % нь сэтгэл гутралгүй байв. Сэтгэл түгшилийн хувьд 59.38% нь сэтгэл түгшилтэй, 40.62% нь сэтгэл түгшилгүй байв. Стрессийн хувьд 65.23% нь стресстэй, 34.77% стрессгүй байв. Харин амьдралын чанарын үзүүлэлт мөн сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стресс хоорондын хамаарлыг судлахад чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн амьдралын чанарын үзүүлэлт нь сэтгэл гутралтай (r=0.159, p=0.003) эерэг хамааралтай байв. Харин сэтгэл түгшилт (r=0.200, p=0.000) стресс (r=0.219, p=0.000) тус тус байгаа бөгөөд амьдралын чанарын үзүүлэлт нь сэтгэл түгшилт, стресстэй сул хамааралтай байв. Дүгнэлт: Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн амьдралын чанар дунджаас доогуур түвшинд байна. Чихрийн шижинтэй хүний сэтгэцийн эрүүл мэндийн байдлын хувьд оролцогчдын талаас илүү нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, стресстэй байв. Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчийн үеийн амьдралын чанарын үзүүлэлт нь сэтгэл гутрал, түгшилт, стресстэй сул хамааралтай байв. (r=0.179, p<0.001)

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-11-07

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл