Хүнд даацын машин, мехнизмын операторуудын яс, булчингийн өвдөлтийг судалсан дүн
Түлхүүр үг:
Musculoskeletal disorder, Heavy machinery operators, Whole body vibration, Open-pit mining, Lower back painХураангуй
Үндэслэл: Хөгжиж буй орнуудын яс булчингийн эмгэгт өртсөн ажилтнуудын 16% нь доод мөчдийн эмгэг, 45% нь хүзүү болон дээд мөчдийн эмгэг, 39% нь нурууны эмгэг эзэлж байгааг ДЭМБ-ийн тайлан, мэдээнд дурдсан байна. МУ-ын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын II байранд 23.1%-иар мэдрэл, мэдрэлийн ёзоор ба сүлжээний өвчин эзэлж байгаа ч үүнээс доргионы шалтгаант мэргэжлээс шалтгаалах өвчин оношлогдож буй тоо тодорхойгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хүнд даацын машин механизмын жолооч нарын дунд бүх биед дамжих доргионд өртөлтийг яс, булчингийн өвдөлттэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд ил уурхай олборлолтын 122 хүнийг судалгаанд хамруулж машин, механизмын ерөнхий мэдээлэл, бүх биед дамжих доргионы хурдатгалыг хэмжиж, яс болон булчингийн өвдөлтийг асуумжийн аргаар цуглуулж STATA15.0 программ дээр статистикийн дүн шинжилгээг хийсэн. Үр дүн: Судалгаанд оролцогчийн дундаж нас 41.6±7.04 жил, бүх биед дамжих доргионтой нөхцөлд 15.4±7.9 жил ажилласан байв. Машины төрлөөр харьцуулан таамаглалыг шалгахад дэгээт өргөгчийн оператор 2.05 м/ с2, автоградерын оператор 1.94 м/с2, бульдозерын оператор 2.67 м/ с2, краны оператор 2.05 м/с2, бусад тоног төхөөрөмжийн операторууд 1.67 м/с2 доргионы хурдатгалд өртсөн ба энэ нь ЗДХ (0.86м/с2)-ээс 1.9өөс 3.1 дахин их хэтэрсэн үзүүлэлтэй байсан бөгөөд статистик бүхий ач холбогдолтой байсан. (p<0.05) Эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн өртөлтийн ЗДХ буюу 21 м/с1.75-тэй харьцуулахад бульдозерын оператор хэтэрсэн үзүүлэлтэй байгаа бөгөөд статистик бүхий ач холбогдолтой байна (p<0.05). Яс, булчингийн өвдөлт сүүлийн 6 сарын байдлаар хамгийн өндөр нь бүсэлхий нуруунд 76.23%, сүүлийн 7 хоногт бүсэлхий нуруунд 62.3% буюу өвдөлтийн хувь өндөр байгааг тус тус тодорхойлсон. Дүгнэлт: Операторуудад бүх биед дамжих доргионд хурдатгал өндөр хэмжигдсэн бөгөөд бүсэлхий нурууны өвдөлт үүсэхэд нөлөөлж байж болзошгүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Нансалмаа, Ж.Миеэгомбо
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
