Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдаж буй эмэгтэйчүүдэд агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвслийг илрүүлсэн дүн

Зохиогчид

  • Б.Сугар АШУҮИС, Био-АС, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим , АШУҮИС, МЯЭ, Эмнэлзүйн төв лаборатори Зохиогч
  • М.Ундрам НЭМҮТ, Эрдэм шинжилгээ, судалгааны хэлтэс Зохиогч
  • Ч.Баттогтох АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Genital inflammatory disease, AV score, Vaginal microflora, Bacterial vaginosis

Хураангуй

Үндэслэл: Агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвсэл нь Эмэгтэйчүүдийн арьсны эсвэл хоол боловсруулах замын комменсиал бичил биетнээр үрэвсэлт өвчин үүсгэгэгддэг ба эндоген шалтгаант нянгийн гаралтай үтрээний AV шалгуур үрэвслээс эрс ялгаатай ойлголт юм. Агаартан бичил биетний шалтгаант Үтрээний бичил үтрээний үрэвсэл (AВ)-ийн тухай ойлголтыг Дондерс нар 2002 онд анх орчин тодорхойлж оношилгооны шалгуурыг боловсруулсан ба энэ талаарх Бактерийн вагиноз судалгаа шинжилгээний ажил эрдэмтдийн анхаарлыг татах болсон. Дисбиоз үүсэх хамгийн түгээмэл шалтгаанд тооцогддог нянгийн гаралтай үтрээний үрэвслийн хувьд, энэхүү ойлголтыг эрдэмтэд 100 гаруй жилийн өмнөөс судалж, Ньюжентийн шалгуурыг боловсруулан эмнэлзүйд өргөнөөр хэрэглэх болсон. Уг шалгуураар эрүүл буюу хэвийн, эмгэг буюу нянгийн гаралтай үтрээний үрэвслийн оношийг тодорхойлох боловч завсрын буюу “Intermediate” үнэлгээнд хамаарах бүлэг нь нянгийн гаралтай үтрээний үрэвсэлд шилждэг эсэх талаар тодорхой дүгнэлт гараагүй хэвээр байна. Одоогоор Монгол улсад агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвслийн талаарх судалгаа шинжилгээний ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Өрхийн эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчүүдэд AВ шалгуурын оноог тодорхойлж, агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвслийг илрүүлэх. Арга, аргачлал: Судалгаанд 2024 оны 06-аас 09 сард Улаанбаатар хотын зарим өрхийн эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 30-60 насны 100 эмэгтэйг хамруулсан ба уг судалгаанд хамруулахын өмнө таниулсан зөвшөөрлийн хуудсыг танилцуулж, бичгээр зөвшөөрөл авсан. Судалгааны хүрээнд оролцогсдоос асуумж судалгаа авч, үтрээний шүүрэл цуглуулж, GMD анализотораар AВ шалгуурын оноог тооцоолон агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвслийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогсдын 27% (n=27)-д агаартан бичил биетний шалтаант үтрээний үрэвсэл илэрсэн ба тэдний 74% (n=20) нь хөнгөн, 18.5% (n=5) нь дунд, 7.4% (n=2) нь хүнд зэргийн үрэвсэлтэй байв. Мөн судалгаагаар мөөгний шалтгаант үтрээний үрэвсэл 5 эмэгтэйд, нянгийн гаралтай үтрээний үрэвсэл 2 эмэгтэйд тодорхойлогдсон үр дүн гарлаа. Дүгнэлт: Бидний судалгаагаар агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвсэл судалгаанд оролцсон 10 эмэгтэй тутмын 3-т тохиолдож байгаа үр дүн гарсан ба 45-аас доош настай эмэгтэйчүүдтэй харьцуулахад 45-аас дээш настай эмэгтэйчүүдэд хүнд зэргийн үтрээний үрэвсэл зонхилох хандлагатай байна. Тиймээс агаартан бичил биетний шалтгаант үтрээний үрэвслийн шалгуурыг эмнэлзүйд нэвтрүүлэн хэрэглэх нь эмнэлзүйн ач холбогдолтой байж болох юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-11-07

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл