Тархины хортой глиома хавдартай үйлчлүүлэгчдийн амьдрах чадварыг СРТ-ийн дүрслэлийн шинжүүдтэй харьцуулан судалсан дүн
Түлхүүр үг:
Бичил цус, Хавангийн индекс, Глиобластома, Глиал хавдар, Амьдрах чадварХураангуй
Үндэслэл: Глиома нь хамгийн түгээмэл тохиолдох, тархины анхдагч хавдар бөгөөд 80 хувь орчим нь хортой, тавилан муутай болохыг судлаачид тогтоосон байдаг. Тархины хавдрын эмчилгээ, тавилан зэрэг нь хавдрын хэв шинж, хортойшлын зэрэглэл зэргээс хамааран ялгаатай бөгөөд дүрслэлийн өвөрмөц шинжүүдээр нь хавдрыг эрт үед нь оношлох нь чухал юм. Төв мэдрэлийн тогтолцооны хавдруудын ДЭМБ-ийн ангилалаар глиомаг I-IV зэрэглэлд хуваах бөгөөд эмнэлзүйн практикт ихэвчлэн хоргүй (I,II) ба хортой (III, IV) гэж ангилдаг. Зорилго: Тархины хортой глиома хавдар оношлогдсон шинжлүүлэгчийн амьдрах чадварыг СРТ-ийн шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжүүдтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг 2018-2022 оны хооронд АШУҮИСМЯЭ, Медпортал, Грандмед, эмнэлгүүдэд СРТ–ийн шинжилгээ хийлгэж тархины хортой глиома хавдар гэж оношлогдсон 54 үйлчлүүлэгчийг нэмэх болон хасан шалгуурын дагуу хамруулан 25 тохиолдлыг түүвэрлэн авч ретроспектив кохорт аргаар дүн шинжилгээ хийсэн. Үр дүн: Нийт 25 үйлчлүүлэгчийн 19 (76%) нь эрэгтэй, 6 (24%) нь эмэгтэй дундаж нас 50.3±21.7 жил байв. Судалгаанд хамрагдагсдын амьдрах чадвар 1 сар, 3 сар, 6 сар, 9 сар, 1 жил, 3 жил, 5 жил, 92%, 72%, 56%, 48%, 40%, 12%, 0% байсан бөгөөд оношлогдсоноос хойш дундаж амьдрах хугацаа 14.1 сар байсан нь тус тус тогтоогдлоо. Үйлчлүүлэгчдийн амьдрах чадварыг СРТ шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжүүдтэй нь харьцуулан судлахад хавдрын эзэлхүүн (P<0.024), цусархаг агууламж олон тооны байх (P<0.04), хавангийн индекс их байх (P<0.02), үхжилт агуулах (p<0.001) зэрэг нь тавиланд нөлөөлж байсан. Дүгнэлт: СРТ-ийн зарим дараалалд илрэх тархины хавдрын эзэлхүүн, эргэн тойрон дахь хавангийн хэмжээ, хавдрын агууламж зэрэг нь тархины хортой глиома хавдрын амьдрах чадварт нөлөөлөх хүчин зүйл болж байна. Хортой глиома хавдартай хүмүүсийн амьдрах чадварт сөргөөр нөлөөлж буй шинжүүдийг СРТийн шинжилгээний тусламжтайгаар судалснаар өвчний тавиланг эрт таамаглах, эмчилгээний оновчтой төлөвлөгөө боловсруулах, сонгох, эмчилгээний үр дүнг үнэлэх, хүндрэлээс сэргийлэх, тавиланг сайжруулахад туслана.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Дэлгэрдалай
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
