Монгол хүүхдийн сэрээ булчирхайн морфометрийн зарим үзүүлэлтүүдийг судалсан дүн
Түлхүүр үг:
Сэрээ булчирхай, Жин, Урт, ӨндөрХураангуй
Үндэслэл: ДЭМБ-аас өсөлт хөгжлийн байдалд үнэлгээ өгөх лавлагаа хэмжээг жин, насны үзүүлэлтэн дээр үндэслэн антропометрийн хөтөлбөр боловсруулж тухайн орны хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийг 5-10 жил тутам судалан тогтоож үнэлгээ өгч эрүүл мэндийн лавлалгаа гаргахыг зөвлөдөг. Хүүхдийн эрүүл мэндийн байдлыг иж бүрнээр нь үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлын үр дүнг гаргахад зайлшгүй шаардлагатай анагаах ухаан хүн судлалын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Манай оронд судлаач М.Туул (2004), О.Эрдэнэзаяа (2007) нар сэрээ булчирхайн морфометрийн үзүүлэлтүүдийн талаар хийгдсэн судалгаанаас өөр судалгаа хараахан олдохгүй байгаа нь энхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: 0-14 насны Монгол хүүхдийн сэрээ булчирхайн үлэмж болон бичил бүтцийг судлан тогтоох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Ингэхдээ судалгааны материалаа санамсаргүй түүврийн аргаар ЭХЭМҮТ-д дотоод шүүрлийн бус шалтгаанаар эндсэн 0-14 насны нийт 255 тохиолдлоос судалгаанд хамруулах, хасах шалгуурыг үндэслэн 144 хүүхдийн сэрээ булчирхайг авч үлэмж болон бичил бүтцийг судлан тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 0-14 хүртэлх насны хүүхдийг 9 бүлэг болгон (0-30 хоног, 1-3 сар, 4-6 сар, 79 сар, 10-12 сар, 1-3 нас, 4-6 нас, 6-11 нас, 12-14 нас) хүүхдийн биеийн жин, өндөр болон Сэрээ булчирхайн жин, хэмжээ, тухайн булчирхайн биеийн жингийн эзлэх хувийг тодорхойлон сэрээ булчирхайн хэвийн бүтцийг тогтоов. Судалгаанд хамрагдсдын 59% нь эрэгтэй, 41% нь эмэгтэй хүүхэд байлаа. Хүүхдийн Сэрээ булчирхайн морфометрийн үзүүлэлтүүд нь 1-3 нас хүртэл жигд өсч, 4-5 нас болон 6-11 насанд өсөлтийн эрчим нэмэгдэж, 12-14 насанд өсөлтийн эрчим бага зэрэг буурч байв. Дүгнэлт: Монгол хүүхдийн сэрээ булчирхайн хөгжил нь хүүдийн бие бялдрын хөгжилтэй харилцан уялдаатай явагдах ба биеийн өндөр жин нэмэгдэхэд бурчирхайн урт нь хувьд хурдацтай нэмэгдэж, өргөн, зузаан нь харьцангуй бага нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
