Монгол улсын хүн амын дунд чихрийн шижингийн шинэ тохиолдлыг судалсан дүн
Түлхүүр үг:
Чихрийн шижин, Шинэ тохиолдол, Хүн ам, Бүс нутаг, Монгол улсХураангуй
Үндэслэл: Чихрийн шижин (ЧШ)-гийн тархалт Монгол улсад төдийгүй дэлхий дахинд нэмэгдсээр байна. 2030 он гэхэд 643 сая, 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх магадлалтай болохыг тогтоосон. ЧШ-гийн хүндрэлийн улмаас хөл тайрагдах, хараа алдах, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс, тархинд цус харвалт үүсэх эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь чухал болохыг судлаачид онцолсон байна. Монгол улсын хувьд Чихрийн шижин хэвшинж 2 (ЧШХШ2)-ийн тархалт 1999 онд 3.1 хувь байсан бол 2023 онд 10.8 хувь болж өссөн байна. ЧШ-гийн бүх хэлбэрийн шинэ тохиолдолыг судалсан судалгааны ажил ховор байгаа нь манай улсын хувьд энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол улсын хэмжээнд ЧШ-гийн шинэ тохиолдлыг сүүлийн 5 жилээр судлан тогтоох. Арга, аргачлал: ЧШ-тэй шинэ тохиолдолын мэдээлэлд ретроспектив агшингийн загвараар судалгааг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Сүүлийн 5 жилд нийт 20582 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 47.2 хувь нь эрэгтэй, 52.8 хувь нь эмэгтэй байв. ЧШ шинээр оношлогдож байгаа хүмүүсийн дунд 50-59 насныхан хамгийн их буюу 31.6 хувь, хотод амьдардаг хүмүүс 55.3 хувь буюу давамгайлж байна. ЧШ-гийн шинэ өвчлөл 10,000 хүнд амд Төвийн бүсэд 13.6 буюу хамгийн өндөр, Хангайн бүсэд бага буюу 7.6 бүртгэгдсэн байна. ЧШ-гийн шинэ өвчлөл Булган (20.5), Сэлэнгэ (20.1), Өмнөговь (15.9) аймгуудад хамгийн их бүртгэгдсэн, харин Өвөрхангай (4,5), Хөвсгөл (5,1), Сүхбаатар (5,9) аймгуудад хамгийн бага байна. Дүгнэлт: Монгол улсад сүүлийн 5 жилд 10,000 хүн амд тохиолдох ЧШ-гийн шинэ өвчлөл 11.5-18.7 болж нэмэгдсэн байна. Чихрийн шижингийн шинэ өвчлөл хүн ам зүйн хувьд эмэгтэйчүүдэд, 50-59 насныханд их тохиолдож, харин газар зүйн байршлын хувьд Улаанбаатар хот, Төвийн бүсэд илүү, аймаг ба дүүргүүдэд шинэ тохиолдлын тоо харилцан адилгүй байгаа нь тогтоогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Янжмаа, М.Энхтөгөлдөр, Х.Алтайсайхан, С.Сайнбилэг
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
