Монгол улсад 2005-2023 онд бүртгэгдсэн Хачигт боррелиозын хүний өвчлөлийн тархвар зүйн зарим онцлогийг судалсан нь

Зохиогчид

  • О.Даариймаа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, Биостатистикийн тэнхим , Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Д.Алтантогтох Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Н.Цогбадрах Зоонозын өвчин судлалын үндэсний төв Зохиогч
  • Д.Гантуяа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, Биостатистикийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

АШУҮИС, НЭМС, Эпидемиологи, Утас: 95212921

Хураангуй

Үндэслэл: Хачигт боррелиоз нь спирохетийн ангийн, Borrelia төрлийн Борреллиа нянгаар үүсгэгддэг, иксод төрлийн хачгаар дамждаг, ихэвчлэн төв Халдварын эх мэдрэлийн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний уурхай эмгэгээр илэрдэг зоонозын өвчин юм2. Хачигт боррелиоз нь дэлхийд Тархалт өргөн тархсан хачгаар дамжих халдваруудын нэг бөгөөд дэлхийн 80 Үүсгэгч гаруй оронд хүний өвчлөл бүртгэгддэг. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагас болох Европ, Хойд америк тивд хамгийн түгээмэл бүртгэгддэг хачгаар дамжих халдварын нэг юм5. Монгол улсад 2005 оноос хойш хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз зэрэг халдварт өвчнийг албан ёсоор бүртгэж эхэлсэн. Хачигт боррелиозын эндемик бүсэд гадаад орчинд бие махбодын ажил хийх нь халдвар авах магадлалыг 10 дахин нэмэгдүүлдэг байна. Монгол оронд хачигт боррелиозын хүний өвчлөлийн сэжигтэй болон батлагдсан тохиолдол сүүлийн жилүүдэд тасралтгүй бүртгэгдэж байгаа тул тус халдварын тархвар зүйн онцлогийг нарийвчлан судлах шаардлагатай байна. Зорилго: Монгол улсад бүртгэгдсэн хачигт боррелиозын тархалт, хүний өвчлөлийн төлөв байдалд дүн шинжилгээ хийх. Арга, аргачлал: Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэдээллийн санд 2005-2023 онд бүртгэгдсэн хачигт боррелиозын хүний өвчлөлийн мэдээлэл, тандалтын мэдээ болон архивын баримтуудад үндэслэж, дескриптив загвараар судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны мэдээллийг урьдчилан бэлтгэсэн картын дагуу цуглуулж, Excel, STATA 17.0, QGIS программууд ашиглан статистик боловсруулалт хийв. Үр дүнгийн нарийвчлалын хэмжүүр (дундаж), бүлгүүдийн (нас, хүйс, мэргэжил, ажилласан жил) ялгааг тодорхойлоход 95%-ийн итгэх хязгаарын хэлбэлзлийн утгуудыг ашиглав. Судалгаанд ач холбогдлын түвшин Р утга 0.05-аас бага тохиолдолд үнэн магадлалтай хэмээн тооцож гаргалаа. Үр дүн: Судалгаанд хамрагсдын 173 (64.1%)-ийг эмэгтэйчүүд, 97 (35.9%)-ийг эрэгтэйчүүд эзэлж байна. Насны хувьд бага насны болон сургуулийн насны хүүхдүүд хамгийн ихээр тус халдварыг авсан байна. Завхан аймагт хачигт боррелиозын хүний өвчлөл хамгийн их бүртгэгдсэн байна. Хачигт боррелиозоор өвчлөгсдийг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар харьцуулж үзэхэд 86 (32%) нь ажил эрхэлдэггүй, 52 (19%) ЕБС-ийн сурагч, 42 (16%) хувиараа бизнес эрхлэгч, 32 (12%) тодорхойгүй, 26 (10%) цэцэрлэгийн хүүхдүүд, 23 (8%) төрийн албан хаагч, 9(3%)-ийг малчид тус тус эзэлж байна. Хачигт боррелиозын өвчлөлийн оргил үе нь 4 болон 5 дугаар сард тохиож байгаа бол 11, 12, 1 болон 2 дугаар сард хүний өвчлөл огт бүртгэгдээгүй байна. Монгол улсын 16 аймаг, нийслэлийн 7 дүүрэгт хачигт боррелиозын хүний өвчлөлийн нийт 270 тохиолдол бүртгэгдсэнээс Завхан аймагт хачигт боррелиозын тохиолдол хамгийн их бүртгэгджээ. Хачигт боррелиозын хүний өвчлөлийн оргил үе нь 4, 5 дугаар сар бөгөөд эмэгтэйчүүд голдуу өвчилж байна. Мөн сургуулийн өмнөх боловсролын насныхан болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд тус халдварт хамгийн их өртсөн байна. Дүгнэлт: Монгол улсад хачигт боррелиозын хүний өвчлөл 20052023 оны хооронд 270 тохиолдол бүртгэгдсэнээс дийлэнх нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд бүртгэгдсэн нь тухайн бүс өвчлөлийн голомтот нутаг болсныг харуулж байна. Хачигт боррелиозоор харьцангуй залуу хүмүүс өвдөж, дийлэнх насны бүлэгт эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд өвчилж байгаа нь анхаарал татаж байна. Хачигт боррелиозын өвчлөл 2016 онд оргил үедээ хүрч сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байгаа хэдий ч өвчлөлийн ид оргил үе болох 4, 5 дугаар сард өртөмхий, эрсдэлтэй бүлгийн хүн амд урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгох шааардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-11-07

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл