Монгол оронд ургадаг эмийн сөд (Sanguisorba officinalis L.) ургамлын цэцгийн хандны бактерийн эсрэг идэвхийг in vitro орчинд судалсан дүн
Түлхүүр үг:
Antibacterial, Extract, Paper disc, Broth dilutionХураангуй
Үндэслэл: Монгол улсын хэмжээнд 2022 онд цусан суулгын 1725 Бактерийн эсрэг тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 5.0 байгаа ба гэдэсний халдварт Ханд өвчний 43.5 хувийг эзэлж байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад Цаасан диск 993 тохиолдол буюу 10000 хүн амд 2.7 хувиар өссөн байна.1 Дорнын Шөлөн уламжлалт анагаах ухаанд эмийн сөд ургамлын цэцгээс бэлтгэсэн шингэрүүлэлт усан хандыг хоол боловсруулах замын хордлогын үед суулгалтыг зогсоох, ходоодны шархлаа зэрэг өвчний үед дотуур ууж хэрэглэдэг бөгөөд мөн гадуур ил шархыг үжилгүйжүүлэх зорилгоор хэрэглэж ирсэн байна. Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм, бэлдмэлийг хэрэглэх явдалд ихээхэн анхаарах болсон төдийгүй уламжлалт анагаах ухаанд олон төрлийн өвчнийг анагаахад хэрэглэсээр ирсэн хэдий ч шинжлэх ухааны түвшинд бүрэн гүйцэд судлагдаж амжаагүй олон төрлийн эмийн ургамал, эмт бодис байдаг. Монгол оронд эмийн сөд ургамал нь өргөн тархсан бөгөөд уламжлалт анагаах ухаанд суулгалт өвчний эсрэг хэрэглэдэг ч энэхүү ургамлын үр нөлөөг шинжлэх ухааны үндэстэй бүрэн гүйцэт тайлбарлаагүй байгаа нь уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол оронд ургадаг эмийн сөд (Sanguisorba ofÏcinalis L.) ургамлын цэцгийн хандны бактерийн эсрэг үйлдлийг in vitro орчинд судлах. Арга, аргачлал: Эмийн сөд (Sanguisorba ofÏcinalis L.)-ийн цэцгийн түүхий эдийн чанарын үзүүлэлтийг MNS 6689:2017 “Эмийн сөд (Sanguisorba ofÏcinalis L.)-ийн үндэс ба үндэслэг иш, цэцгийг түүж бэлтгэх, хатаах, савлах, хадгалах, тээвэрлэх” техникийн ерөнхий шаардлага болон Монгол улсын үндэсний фармакопейн (2011) аргачлалын дагуу тодорхойлсон. Цэцгийн хандыг бэлтгэхдээ перколяцийн арга болон хэт авиан усан ваннд хандлах аргыг харьцуулан бэлтгэсэн. Хэт авиагаар хандлах мацерацын эрчимжүүлсэн хувилбараар 1:10 харьцаагаар түүхий эдийг 50 градусын хэт авианы ваннд 30-40 минутын турш хандыг боловсруулж бэлтгэсэн. Эмийн сөд (Sanguisorba ofÏcinalis L.)-ийн цэцгийн 20%-ийн, 40%ийн, 70%-ийн этилийн спиртийн хандны бактерийн эсрэг идэвхийг шөлөн шингэрүүлэлтийн арга болон цаасан дискийн аргаар нийт 10 төрлийн бактерид тодорхойлов. Судалгааны үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг STATA-14 программ ашиглан боловсруулалт хийсэн. Үр дүн: Эмийн сөд (Sanguisorba ofÏcinalis L.)-ийн үндсэн үйлчлэгч бодис болох полифенолт нэгдэл нь хэт авиан мацерацын эрчимжүүлсэн хувилбарын үед хамгийн их байгаа нь тодорхойлогдлоо. Шөлөн шингэрүүлэлтийн аргаар бактерийн эсрэг идэвхийг тодорхойлоход 20%-ийн, 40%-ийн, 70%-ийн этилийн спиртийн ханд нь E.casseliflavus, VRE.faecalis, Pseudomonas aeruginosa, Salmonella enterica, Staphylococcus epidermidis, MRSA, Acinitobacter, Staphylococcus aerus бактерид бактерцид үйлдэл үзүүлж байна. Харин Escherichia coli болон Candida albicans бактерид бактериостатик үйлдэл үзүүлсэн. Цаасан дискийн аргаар бактерийн эсрэг үйлдлийг тодорхойлоход 70%-ийн этилийн спиртийн ханд өндөр идэвхтэй буюу Staphylococcus aureus, Pseudomonos aeruginosa хоёр бактерид 3.67 мм, 3.33 мм ариун бүс үүсгэсэн бол Acinetobacter baumannii 2.33 мм, Staphylococcus epidermidis, MRSA 2 мм, Candida albicans 1.67 мм, Enterococcus casseliflavus, VRE.faecalis, Escherica coli, Salmonella enterica 1.33 мм үүсгэсэн байна. Дүгнэлт: Эмийн сөд (Sanguisorba ofÏcinalis L.)-ийн цэцгийн хандыг гарган авахдаа түүхий эдийг 3мм хэмжээтэй жижиглэж, 70% этилийн спиртээр, хэт авиан усан ваннд мацерацын эрчимжүүлсэн аргаар 30-40 минут хандлах нь тохиромжтой болохыг тогтоов. Эмийн сөд (Sanguisorba ofÏcinalis L.)-ийн цэцгийн 40%-ийн, 70%-ийн этилийн спиртийн ханд нь бактерийн эсрэг идэвхи өндөр байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ч.Ерөөлт
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
