Касторын тосоор үүсгэсэн суулгалтын эмгэг загварт сибирь ерөндгөний үзүүлэх нөлөөг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Энхнаран АШУҮИС, МАУОУС-ийн сургууль, Уламжлалт жор судлалын тэнхим Зохиогч
  • А.Ану Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Зохиогч
  • Г.Мөнхзул Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Зохиогч
  • Д.Оюунчимэг Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, III амбулатори Зохиогч
  • Б.Цэрэнцоо АШУҮИС, МАУОУС-ийн сургууль, Уламжлалт жор судлалын тэнхим Зохиогч
  • Б.Ууганбаяр Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Уламжлалт анагаах ухаан, Электролитийн алдагдал, Шингэний алдагдал, Гэдэсний үрэвсэл

Хураангуй

Үндэслэл: Дэлхийн хэмжээнд жил бүр 525000 хүн төрөл бүрийн шалтгаант суулгалт өвчний улмаас нас бардаг байна. Уламжлалт анагаах ухаанд суулгалтын үед Индра-4 жорыг гол ерөндөг болгон хэрэглэдэг бөгөөд түүний үндсэн найрлагын нэг нь Тэмээн хөх юм. Тэмээн хөхийг зарим эмч нар Сибирь ерөндгөнөөр орлуулан хэрэглэдэг байсан нь хараахан судлагдаагүй бөгөөд суулгалтад хэрхэн нөлөө үзүүлж буйг судлах шаардлагатай байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Касторын тосоор үүсгэсэн гэдэсний цочмог үрэвслийн эмгэг загварт Сибирь ерөндгөний идээшмэлийн үзүүлэх нөлөөг тодорхойлох. Арга, аргачлал: Бид Hamidu Usman (2020) нарын аргыг ашиглан 180-220 грамм жинтэй Вистар үүлдрийн 40 хархыг эрүүл, хяналт, харьцуулах, Сибирь ерөндгөний идээшмэлийн гэсэн 4 бүлэгт хуваасан. Эрүүл хяналтын бүлгээс бусад бүлгийн амьтдад Касторын тосыг 10 мл/кг тунгаар зориулалтын зондоор өгч гэдэсний цочмог үрэвсэл үүсгэсэн бөгөөд 6 цагийн турш суулгалтын тоо, биохимийн шинжилгээ, ELISA аргаар PGE2, TNF-α түвшнийг тодорхойлон харьцуулав. Үр дүн: Туршилтын бүлгийн PGE2-ийн хэмжээг хяналтын бүлэг (76.24±3.60)тэй харьцуулахад Сибирь ерөндгөнө хэрэглэсэн бүлэг (60.74±0.0) 25.5%иар, Диарекс (72.92±7.81) 4.6%-иар тус тус бууруулав. Сибирь ерөндгөнө хэрэглэсэн бүлгийн үзүүлэлтүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад Калийн хэмжээг 16.1%-иар бууруулж, Хлорын хэмжээг 28%-иар нэмэгдүүлсэн байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Дүгнэлт: Сибирь ерөндгөнө нь туршилтын амьтанд үүсгэсэн гэдэсний цочмог үрэвслийн эмгэг загварын үеийн простагландин E2-ийн хэмжээг бууруулах замаар үрэвсэл дарж, электролит болон шингэний алдагдалдлаас урьдчилан сэргийлэх нөлөөтэй болох нь тогтоогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнцоо

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-11-07

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл