Шүдний гаралтай уйланхайг сувгийн дуран ашиглан сувгийн ретроград арга ба мэс заслын эмчилгээ хавсран эмчилсэн эмнэл зүйн тохиолдолууд
Түлхүүр үг:
Гидроксид кальци, Мэс заслын эмчилгээ, Сувгийн эмчилгээХураангуй
Сурвалжийн оройн үрэвслүүдийн дотор сурвалжийн оройн уйланхай нь түгээмэл тохиолддог шүдний гаралтай уйланхайн нэг хэлбэр бөгөөд оношлогдсон тохиолдлын 6-55%-ийг эзэлдэг.1,2 Сурвалжийн оройн уйланхайн эмчилгээ нь уйланхайн дотоод даралтыг бууруулах, сурвалжийн оройг тайрч уйланхайг бүрэн авах (цистоэктоми) хоёр үе шаттай хийгддэг. Уйланхайн дотоод даралтыг бууруулснаар уйланхай жижгэрч, зэргэлдээ анатомийн бүтэц гэмтэх нөхцөл төдий хэмжээгээр багасаж, уйланхайн хальс зузаарч хоёрдох мэс заслын үр дүн сайжирдаг.3 Эмнэл зүйн тохиолдол: Үйлчлүүлэгч А, 17 настай, эмэгтэй эмнэлэгт дээд үүдэн шүдний буйл нь хавддаг, үйлчлүүлэгч Б, 33 настай, эмэгтэй тагнай талд хавддаг гэсэн гэсэн зовуурьтай тус тус ирсэн. Оношилгоо болон эмчилгээний зорилгоор хоёр тохиолдолд хэсгийн конус цацрагт компьютер томографийн шинжилгээ хийсэн. Эмчилгээ: Хоёр эмнэл зүйн тохиолдолд сувгийн эмчилгээнд гидроксид кальцийг 6 сарын турш хэрэглэж эмчилгээний төлөвлөгөөний дагуу хэсгийн мэдээ алдуулалтын дор шүдний сурвалжийн оройг мэс заслаар тайрч, сувгийн микроскоп болон ультрасоникийн хошууг ашиглан шүдний сурвалжийн оройг гидроксид кальцийн алюминосиликат суурьтай цементэн биоматериалаар ломбодсон. Үр дүн: Сувгийн эмчилгээнд гидроксид кальцийг хэрэглэхэд хоёр эмнэл зүйн тохиолдолд эерэг үр дүн гарч уйланхайн хэмжээ 20-23% багасаж, ойролцоох түүшин ясны нөхөн төлжилт ажиглагдсан. Дүгнэлт: Кальцийн гидроксидийг эмчилгээний эхний шатанд хэрэглэн уйланхайн хэмжээг бууруулж, дотоод даралтыг багасгаснаар мэс заслын бус болон мэс заслын эмчилгээний үр дүнг дээшлүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Оюунхишиг, П.Оюун-Энх
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
