Brucella-ийн эсрэг IgV_CTLA-4 хэрчим агуулсан олон эпитопт вакцин гарган авах иммуноинформатик загвар
Түлхүүр үг:
Аминхүчлийн дараалал, Уургийн фосфоржилт, Трансмембраны домэйнХураангуй
Үндэслэл: In vivo болон in vitro туршилтаар иммуно-информатик загвараар бүтээсэн вакцин нь антиген ба дархлаа тогтоох шинж чанартай болохыг баталсан. Brucella -ийн эсрэг вакцин гарган авахад Omp2b, Omp31 уургийн аминхүчлийн дарааллыг ашиглан молекул залгах технологитой хослуулан таамаглах нь үр дүнг улам оновчтой болгож, үр дүнгийн нарийвчлалыг сайжруулдаг. Иймээс Omp2b болон Omp31 уургуудыг хослуулан хэрэглэх нь Brucella -ийн эсрэг вакцин гарган авахад илүү үр дүнтэй юм. Зорилго: Brucella-ийн эсрэг CTLA-4 -ийн хувьсамтгай хэрчим агуулсан өндөр авцаал чанар бүхий вакцины боломжит загварыг гарган авах. Арга, аргачлал: Omp2b ба Omp31 уургийн аминхүчлийн дарааллыг тогтооход GenBank-аас хайлт хийж, физик химийн үзүүлэлтүүдийг Expasy программ, трансмембран домэйн ба уургийн дохионы пептидийн мэдээллийг TMHMM онлайн серверт боловсруулалт хийж, Т болон В эсийн эпитопийг тодорхойлоход IEDB онлайн сервер ашигласан. Хоёрдогч бүтцийг таамаглахад PRABI онлайн программыг ашиглаж, уураг болон вакцины гурван хэмжээст бүтцийг таамаглахад I-TASSER онлайн программуудыг тус тус ашиглав. Үр дүн: Omp2b уураг нь 362 аминхүчлийн үлдэгдлээс тогтох бөгөөд молекул жин нь 38,676.57, молекул бүтэц нь C1734H2578N456O544S5, изоэлектрик цэг нь 4.58, тогтвортой байдлын индекс нь 23.54 гэж тодорхойлогдов. Omp31 уураг нь 240 аминхүчлийн үлдэгдлээс тогтох бөгөөд молекул жин нь 25,323.20, молекул бүтэц нь C1135H1725N297O354S4, изоэлектрик цэг нь 5.22, тогтвортой байдлын индекс нь 8.61 байна. Omp2b-Omp31 уургийн Т-эсийн эпитопийг тодорхойлоход IEDB-MHCII онлайн сервер ашиглан шалгаж, хувийн зэрэглэл хамгийн бага буюу өндөр авцаал чанар бүхий дарааллуудыг тодорхойлов. Дүгнэлт: 1. Omp2b, Omp31 болон IgV_CTLA4 уургийн аминхүчлийн дараалал, нийт атомын тоо, молекул бүтэц, молекул жин нь theoretical pI, Instability index (II), Aliphatic index, Grand average hydropathicity (GRAVY), домэйний байршил зэрэг хоёрдогч бүтцийн мэдээллийн үзүүлэлтийг тус тус тодорхойлов. 2. Brucella -ийн эсрэг вакцины Т болон В эсийн эпитопийг тодорхойлон вакцины 3-н хэмжээст бүтцийн загварыг таамаглав.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Амарбаясгалан, Т.Мөнгөнзаяа, М.Бүрнээ, Н.Гиймаа, М.Наранхажид, Д.Тэмүүлэн, С.Чимидцэрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
