Эрсдэлт бүлгийн эрчүүдийн бэлгийн зан үйлийн судалгаа

Зохиогчид

  • Б.Мөнгөнцэцэг АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Т.Хосбаяр АШУҮИС, Эмнэлзүй молекул оношилгооны төв Зохиогч
  • Х.Сэр-Од АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч
  • Д.Оюунбилэг АШУҮИС, Оюутны хөгжил удирдлагын газар Зохиогч
  • Ж.Даваалхам ХӨСҮТ, ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны алба Зохиогч
  • Д.Гантуяа АШУҮИС, НЭМС, Эпидемиологи Биостатистикийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Transgender, Men who have sex with men, Respondent-Driven Sampling, HIV, Prevention

Хураангуй

Үндэслэл: Эрэгтэйчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд (ЭБЭ) Трансжендер болон трансжендер эмэгтэй (TЖЭ) хүмүүст бэлгийн эрсдэлт зан үйл, Эрчүүдтэй нийгэм дэх эмзэг байр сууринаасаа болж халдварт өртөх эрсдэл өндөр бэлгийн хавьталд байдаг. Дэлхий даяар ЭБЭ нь ХДХВ-ийн халдвар авах магадлал нийт хүн ордог эрэгтэйчүүд амаас 19 дахин их байдаг ба трансжендэр эмэгтэйчүүдийн ХДХВ-ийн Оролцогчдод тархалт зарим оронд 40% хүртэл өндөр байдаг. Эрсдэлт бүлгийн ам тэр суурилсан дундаа ЭБЭ болон трансжендер хүмүүсийн дунд ХДХВ болон БЗДХ-ын түүвэрлэлт тархалт өндөр байх магадлалтай тэдний урьдчилан сэргийлэх мэдлэг, ХДХВ бэлгийн зан үйл, түүнд гарч буй өөрчлөлтийг үнэлэх шаардлагатай байна. Сэргийлэлт Зорилго: Эрсдэлт бүлгийн эрэгтэйчүүдийн ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг болон бэлгийн зан үйлийг судлах. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар оролцогчид суурилсан түүвэрлэлт (Respondent-Driven Sampling) аргаар түүвэрлэлт хийн асуумжийн арга болон лабораторийн шинжилгээгээр мэдээлэл цуглуулсан. Судалгаанд Улаанбаатар хотоос 413 ЭБЭ, 88 трансжендер эмэгтэйчүүд, ДарханУул аймгаас 85 ЭБЭ, нийт 586 оролцогч судалгаанд хамруулсан. Ёс зүйн зөвшөөрөл: АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2022 оны 12 сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрээр ёс зүйн зөвшөөрөл (№2022/3-11) авч судалгааг эхлүүлсэн. Үр дүн: Дархан-Уул аймгийн ЭБЭ бүлгийн оролцогчид бүгд 100% ХДХВ/ДОХ-ын талаар сонсож байсан, Улаанбаатар хотын ЭБЭ бүлгийн оролцогчдын 1.4% (n=7) сонсож байгаагүй бол ТЖЭ нар 100% ХДХВ, ДОХ-ын талаар сонссон гэж хариулсан байна. ЭБЭ бүлгийн оролцогчдын 89% нь, ТЖЭ нарын 88.5% нь бэлгийн үнэнч, нэг хавьтагчтай байснаар ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэл буурдаг, ЭБЭ 96% нь, ТЖЭ 97.7% нь бэлгийн хавьталд орох бүртээ бэлгэвчийг зөв хэрэглэснээр ХДХВ-ийн халдвараас сэргийлж чадна, 87% нь гаднаас нь харахад эрүүл хүн ХДХВ-ийн халдвартай байж болно гэж хариулсан байна. Мөн ЭБЭ 56% нь, ТЖЭ 38.8% нь шумуулд хазуулахад ХДХВ-ийн халдвар дамжихгүй, ТЖЭ 77% нь бэлгэвчгүй шулуун гэдсээр хавьталд орох нь ХДХВ, ДОХ-ын халдварт өртөх эрсдэл өндөр гэжээ. Судалгаанд оролцогчдын ЭБЭ бүлгийн оролцогчид 73% нь, ТЖЭ нарын 89.8% нь сүүлийн 12 сарын хугацаанд байнгын бус бэлгийн хавьтагчтай байсан. Сүүлийн 1 сарын хугацаанд байнгын бус бэлгийн хавьтагчийн тоо 1.6 байв. Мөн ЭБЭ бүлгийн оролцогчдын 3.2% нь сүүлийн 12 сарын хугацаанд төлбөр авч шулуун гэдсээр бэлгийн хавьталд орсон ба сүүлийн 1 сарын хугацаанд төлбөр авч бэлгийн хавьталд орсон хавьтагчийн тоо 1.4 байна Сүүлийн нэг сарын хугацаанд ТЖЭ нарын тохиолдлын бэлгийн хавьтагчийн тоо 3.4±2.3 байна. ХДХВ, ДОХ-ын халдвараас сэргийлэх яаралтай ууж хэрэглэдэг өртөлтийн дараах сэргийлэлт (PEP)-ийг ТЖЭ нарын 10.2%, ЭБЭ-ийн 6.4% нь хэрэглэдэг гэсэн бол өртөлтийн өмнөх сэргийлэлт (PrEP)-ийг ТЖЭ-ийн зөвхөн 5.7% нь хэрэглэсэн байна. Дүгнэлт: ЭБЭ болон Трансжендер эмэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх ерөнхий мэдлэг сайн боловч бэлгийн эрсдэлт зан үйл болох бэлгэвчгүйгээр шулуун гэдсээр хавьталд орох, байнгын бэлгийн хавьтагчгүй байх, тохиолдлын бэлгийн хавьталд олон орох эрсдэлүүд байсаар байна. ТББ болон хүрч очих ажилтан ХДХВ/ДОХ, бэлгийн эрсдэлт зан үйл, өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн талаарх мэдлэг ойлголт өгөх ажлыг маш сайн хийдэг ч цаашид хэрэглээг хэвшүүлэх, хандлагыг төлөвшүүлэх шаардлагатайг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Т.Хосбаяр, Х.Сэр-Од

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл