Хугацаат цэргийн албан хаагчдын төрөлх өвөрмөц чанарыг бие бялдрын зарим үзүүлэлт, стрессийн түвшинтэй уялдуулан судалсан үр дүн

Зохиогчид

  • Б.Лодойсамбуу АШУҮИС, МАУОУС, Монгол анагаах ухаан судлалын тэнхим Зохиогч
  • Э.Дэлгэрэхзаяа АШУҮИС, МАУОУС, Монгол анагаах ухаан судлалын тэнхим Зохиогч
  • Б.Батбаатар Цэргийн төв эмнэлэг Зохиогч
  • Х.Цэрэнвандан АШУҮИС, Био Анагаахын Сургууль Зохиогч
  • Д.Цэнд-Аюуш АШУҮИС, МАУОУС, Монгол анагаах ухаан судлалын тэнхим Зохиогч
  • С.Цэндсүрэн АШУҮИС, ТСБЗГ, Эрдмийн сургууль Зохиогч
  • С.Доржбат АШУҮИС, Монгол Уламжлалт Анагаах Ухааны Хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Хувь хүний төрөлх өвөрмөц чанар, (ХХТӨЧ), Хугацаат цэргийн албан хаагч, (ХЦАХ), Хий, Шар, Бадган

Хураангуй

Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны хий шар, бадганы онол нь хүний бие, хэл, сэтгэлийг нэгдмэл байдлаар тайлбарладаг бөгөөд бие махбод эрүүл орших, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөх, өвчнийг оношлох, эмчлэх аргыг онол арга зүйн хүрээнд цогц байдлаар авч үзэх үндэслэл болдог1. Өөрөөр хэлбэл хувь хүний эрүүл мэндийн системийг тогтолцоогоор авч үзэх, хүн бүрд нийцүүлэн оношилгоо эмчилгээний цогц нэгдмэл байдлыг хангахаар ажиллаж байгаа юм3. Монгол улсын тогтвортой хөгжил-2030 бодлогод Монгол хүний дундаж наслалтыг уртасгах төрийн бодлогын хүрээнд ялангуяа Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх үндэсний бодлогын хүрээнд бид харьцангуй эрүүл цэргийн насны эрэгтэйчүүдийн дунд хувь хүний төрөлх өвөрмөц чанарыг тодорхойлох нь цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой зэрэг нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Хугацаат цэргийн албан хаагчдын төрөлх өвөрмөц чанарыг сэтгэл зүйн онцлогтой харьцуулан судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Зэвсэгт хүчний дугаар ангийг түшиглэн нэг агшингийн болон эмнэлзүйн ажиглалтын загвараар хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнгийн тоон мэдээллийг боловсруулахдаа Microsoft Excel, ЅРЅЅ26.0 (IBM software, Inc. USA) программуудыг ашиглан, дундаж утга, стандарт хазайлт, стандарт үзүүлэлтүүдийг тус тус тодорхойлон, хамаарлыг Пирсоны корреляцийн аргаар тооцоолов. Үр дүн: Судалгаанд нийт 107 хугацаат цэргийн албан хаагч (ХЦАХ) хамрагдаж хасах шалгуураар 20 ХЦАХ хасагдаж нийт 87 хүн оролцсон. Судалгаанд хамрагдагсдын дундаж нас нь 19±1.18 жил байлаа. ХЦАХ-ын 17 (19.5%) хий давамгай шар хавсарсан, 8 (9.2%) хий давамгай бадган хавсарсан, 5 (5.7%) бадган давамгай хий хавсарсан, 7 (8.0%) бадган давамгай шар хавсарсан, 27 (31.0%) шар давамгай хий хавсарсан, 22 (25.3%) шар давамгай бадган хавсарсан өвөрчлөлтэй тодорхойлогдсон ба 1 (1.1%) хүн хурмал өвөрчлөлтэй тодорхойлов. Хамрагсдын стрессийн түвшин бага зэргийн стресстэй (0)-2 (2.29%), дундаас доогуур (1)-13 (14.94%), дундаас дээгүүр (2)-16 (18.39%), өндөр (3)-54 (62.06%), маш өндөр (4)-2 (2.29%) байсан ба шар давамгай хий хавсарсан өвөрчлөлтэй ХЦАХ-ын стрессийн түвшин өндөр байна. Дүгнэлт: 1. Дэвшилтэт технологийг практикт нэвтрүүлэх суурь баримжаа үзүүлэлт болох хугацаат цэргийн алба хаагчдын төрлөх өвөрмөц чанар нь хий шар, шар хий давамгай илэрсэн (31%), сэтгэл зүйн онцлогийн үзүүлэлтэд шар хий хавсарсан өвөрчлөл дийлэнх хувийг эзэлж байна. (88.2%) 2. Хий шар хавсарсан өвөрчлөлтэй хамрагдагсдын хөлийн булчин, гарын атгалтын хүч тус тус урвуу хамааралтай, шар бадган хавсарсан махбодтой хамрагдагсад статистик үнэн магадтай байна. (P=0.00)

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Лодойсамбуу, Х.Цэрэнвандан, С.Доржбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл