Урсгал эс тоолуурын аргаар Т эсийн цитокиныг бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба дараа шинжилсэн дүн

Зохиогчид

  • Б.Энх-Амар АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Ч.Гансүх АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • А.Ариунаа АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Ж.Саранцэцэг УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатори Зохиогч
  • Т.Өлзийхүү АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Урангоо АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Э.Гэрэлмаа АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч
  • Г.Энхтүшиг АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Д.Нямбаяр АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Т.Хонгорзул АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэнгийн Иммунобиологийн лаборатори Зохиогч

Түлхүүр үг:

Интерлейкин, Интерферон, Үрэвсэл, Суулгац өөрийнших

Хураангуй

Үндэслэл: Цитокин нь эсийн дохио дамжуулалтанд чухал үүрэг гүйцэтгэдэг жижиг уураг бөгөөд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, дарангуйлах, халдвар, үрэвсэл, гэмтлийн үеийн дархлааны хариу урвалыг зохицуулна. Эрхтэн шилжүүлэн суулгалтын өмнө болон дараа цитокины түвшинг хянах нь дархлааны хариу урвалыг үнэлэх, эрхтэн ховхролтыг урьдчилан таамаглах, эмчилгээг удирдахад чухал ач холбогдолтой. Урсгал эс тоолуурын арга нь олон төрлийн цитокины агууламжийг зэрэг судлах боломжийг олгодог өндөр мэдрэг шинжилгээний арга юм. Зорилго: Бөөр шилжүүлэн суулгахын өмнөх болон дараах үеийн ийлдсийн Т эсийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар тодорхо лох. Арга, аргачлал: Энэхүү судалгааг когорт судалгааны загвараар 2023 оны 07 сараас 2024 оны 3 сар хүртэлх хугацаанд УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатоийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өмнө болон эрхтэн шилжүүлэн суулгасны дараах 30 хоногт цусны шинжлэгдэхүүн цуглуулж Human Th Cytokine Panel (13-plex) with Filter Plate (BioLegend®) цомгийг ашиглан 13 төрлийн цитокиныг урсгал эс тоолуурын аргаар шинжилсэн. Үр дүн: Судалгаанд нийт 10 хүн хамрагдсан ба эрэгтэй 5, эмэгтэй 5, дундаж нас 36±12.01 жил байв. Бөөр шилжүүлэн суулгахын өмнө ба шилжүүлэн суулгасны дараа 30 дах хоногт цуглуулсан шинжлэгдэхүүнд 13 төрлийн (IL-2, 4, 5, 6, 9, 10, 13, 17A, 17F, 21, 22, IFN-γ, TNF-α) цитокиныг шинжлэхэд цитокины хэмжээ хооронд статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Дүгнэлт: Бидний шинжилсэн Th цитокины агууламж бөөр шилжүүлэн суулгахын өмнө болон дараа статистик ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. Дараагийн судалгаанд эдийн тохирооны шинжилгээ, дархлаа дарангуйлах эмчилгээ зэрэг цитокины түвшинд нөлөөлж болох хүчин зүйлтэй холбон судлах нь ач холбогдолтой байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Энх-Амар, Ч.Гансүх, Г.Энхтүшиг, Д.Нямбаяр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл