Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн түлш, нүүрсний хэрэглээ, галлагааны байдлыг судласан нь

Зохиогчид

  • М.Болор Монголын хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн төв Зохиогч
  • С.Мягмарчулуун АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • М.Еркебулан АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Х.Сэр-Од АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч
  • Грегори Ч.Грэй Техасын Их Сургууль Зохиогч
  • Жунфэнг Жанг Дюкийн Их Сургууль Зохиогч
  • Д.Даваалхам Монголын хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн эрүүл мэндийн төв , АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Heating, Furnace, Chimney, Housing

Хураангуй

Үндэслэл: Айл өрхийн дотоод орчны агаарын бохирдол, ялангуяа 2.5 Халаалт микрометр ба түүнээс бага диаметртэй тоосонцор (PM2.5) нь сүүлийн Зуух жилүүдэд байгаль орчин, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал Яндан болоод байна. PM2.5 нь хоол хийх, галлагаа хийх, тамхи татах, гэр Сууц ахуйн цэвэрлэгээ хийх гэх мэт дотоод орчны янз бүрийн эх үүсвэрээс үүссэн хатуу тоосонцор болон шингэн дуслуудын хольцоос бүрддэг. Хүмүүс амьдралынхаа нэлээд хэсгийг гэртээ эсвэл ажлын байр зэрэг дотоод орчинд өнгөрөөдөг тул дотоод агаарын чанар нь тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдалд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл болдог. Дотоод орчны РМ2.5-ийн эх үүсвэр нь газарзүйн байршил, нийгэм эдийн засгийн хүчин зүйл, амьдралын хэв маягаас хамааран ялгаатай байдаг. Энэхүү судалгаа нь өвлийн улиралд PM2.5-ийн бохирдлыг нэмэгдэхэд дотоод орчны агаарын чанарт нөлөөлж буй хүчин зүйлүүд, агаарын чанарыг сайжруулах боломжит арга хэмжээг тодруулах шаардлагатай байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаанбаатар, Дархан хотын айл өрхүүдийн түлш, нүүрсний хэрэглээ, галлагааны байдлыг өвлийн улиралд харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааг нэг агшны загвараар хийж гүйцэтгэв. Судалгааны түүврийг зорилтот түүврийн аргаар Улаанбаатар, Дархан хотын 248 айл өрхүүдийг судалгаанд хамруулав. Судалгааны мэдээлэл цуглуулахад судалгаанд оролцогч айл өрхөд дотоод орчны агаарын чанарыг хэмжих Purple Air багаж 1 сарын турш байршуулан хэмжилтийг хийж, багажийг байршуулах, авах үед өрхийн гишүүнээс судалгааны асуумжийг бөглүүлэн судалгааны мэдээ мэдээллийг цуглуулсан ба SPSS-25.0 программыг ашиглан тооцоолол хийж үр дүнг тооцсон. Үр дүн: Судалгаанд нийт 248 өрх хамрагдсанаас, Улаанбаатар хотод 120, Дархан хотод 128 өрх хамрагдсан. Гэр болон байшинд амьдардаг айл өрхийн ашигладаг энгийн буюу уламжлалт зуухыг Улаанбаатар хотын өрхүүдийн 54.2%, Дархан хотын өрхүүдийн 83.3% нь ашиглаж байсан бол бусад төрлийн зуухыг Улаанбаатар хотод 3.1%, Дархан хотод 2% нь ашиглаж байв. Дотоод орчны агаарын чанарыг бууруулдаг хүчин зүйл болох яндангийн битүүмж алдагдах, зууханд зай завсар, цоорхой гарсан айл өрх Улаанбаатар хотод 5 (5.2%), Дархан хотод 17 (16.8%) нь эзэлж байсан. Харин яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан эсэхийг мэдэхгүй байгаа айл өрх Улаанбаатар хотод 3 (3.1%), Дархан хотод 1 (1%) байна. Гэр, байшинг халаах зориулалтаар нэмэлт цахилгаан халаалт ашигладаг айл өрх Улаанбаатар хотод 10 (8.3%), Дархан хотод 28 (21.9%) байсан ба айл өрхийн жилийн турш хэрэглэдэг нийт түлш, нүүрсний хэрэглээ Улаанбаатар болон Дархан хотуудад дунджаар нэг айлд 3.3±1.3 тонн. Улаанбаатар болон Дархан хотын айл өрхүүдийн хоногт ашигладаг түлш, нүүрсний хэрэглээний хэмжээ дунджаар 18±10 кг байв. Дүгнэлт: Улаанбаатар, Дархан хотын судалгаанд хамрагдсан гэр, байшинд амьдардаг айл өрхүүд ашиглаж буй зуухны төрлөөр ялгаатай бөгөөд Дархан хотод яндангийн битүүмж алдагдаж, зай завсар, цоорхой гарсан байдал илүү байгаа нь эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх хүн амын дадал зуршил, эх үүсвэр, нөөцтэй холбоотой байна. Ашиглаж буй нийт түлш, нүүрсний жилийн болон хоногийн хэрэглээний хэмжээ Улаанбаатар хотын айл өрхүүд илүү байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Мягмарчулуун, М.Еркебулан, Х.Сэр-Од, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл