Тохойн бүлх шөрмөсөнд шунасан хий өвчний үеийн гарын үйл ажиллагааны чадвар алдалтанд уламжлалт бариа заслын эмчилгээний үр дүн

Зохиогчид

  • Jin Ai Hua АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч
  • Ba Hu Shan БНХАУ, ӨМӨЗО,Олон Улсын Эмнэлгийн Хороо яс гэмтлийн тасаг Зохиогч
  • Wu Da Mu АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч
  • Ta Na БНХАУ, ӨМӨЗО, Олон Улсын Эмнэлгийн Хороо Таван засал сэргээн засах тасаг Зохиогч
  • З.Болортулга АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Lateral epicondylitis, Traditional black alcohol mongolian massage treatment, Elbow tendonitis

Хураангуй

Үндэслэл:Тохойн үений атгаалын гадна шөрмөсний үрэвсэл бол Тохойн атгаалын бугуйн үений нугалах, сунгах хөдөлгөөний давтагдах ачааллын улмаас гадна хажуугийн шөрмөс нь гэмтэж, тохойн гадна хажуугийн булчин шөрмөсний хэсэгт шөрмөсний өвдөлттэй, гарын хүч буурч, зорилгот үйлдлийг гүйцэтгэхэд бэрхшээл үрэвсэл учруулдаг М77.1-т (ICD-10) олон улсын өвчний ангилалд багтдаг Уламжлалт эмгэг юм. Уламжлалт Анагаах Ухаанд мах булчин бүлх шөрмөсөнд бариа засал шунасан хий өвчин гэдэг нь хий арвидаж, хийн нарийн чийрэг бэлгэ Тохойн бүлх чанарын улмаас бүлх шөрмөсөнд шунаж үүссэн өвчин эмгэг юм. Уг шөрмөсөнд өвчнийг сурвалж зохиолд мод мэт хөших, мөр тахирдах, чирч доголох, шунасан хий бишазэ гэх мэт ангилдаг. Сүүлийн жилд 4.3-5.5%-иар нэмэгдсэн боловч өвчин эмчилгээний стандарт тодорхойгүй байна. Үйлчлүүлэгчийн сонирхлын дагуу, мэс заслын бус гаж нөлөө багатай, бариа заслын эмчилгээг өргөн хэрэглэгдсээр ирсэн. Уламжлалт хар архиар барих Монгол Анагаах Ухааны бариа засал нь монгол хүний авьяас ур ухаанаар бий болсон эмчилгээний хамгийн сайн туршлагат, бие махбодод гэмтэл учруулдаггүй, гарын мэдрэмжээр эмчилдэг эмчилгээний өвөрмөц арга юм. Зорилго: Тохойн үений булчин бүлх шөрмөсөнд шунасан хий өвчний үеийн гарын үйл ажиллагааны чадвар алдалтанд уламжлалт бариа засал эмчилгээний үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Тус судалгааг АШУҮИС, МАУҮТЭмнэлгийн өдрийн эмчилгээний тасаг, Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн Хорооны яс гэмтлийн тасагт түшиглэн эмнэл зүйн санамсаргүй хяналтат туршилт зэрэгцүүлсэн судалгааны аргаар 60 үйлчлүүлэгч хамруулан, эмчилгээний бүлэгт хар архиар барих бариа засал, хяналтын бүлэгт хөдөлгөөн заслын эмчилгээг 10 удаа хийж гүйцэтгэв. Гарын үйл ажиллагааны чадвар алдалтыг (Patient-Rated Tennis Elbow Evaluation © MacDermid 2005) үнэлэх асуумж, Оксфордын тохойн онооны (© Isis Innovation Limited, 2008) үнэлгээг ашиглан, гарын атгах хүчийг смарт ухаалаг динамометр (2022) багажаар хэмжиж эмчилгээний үр дүнг дүгнэв. Үр дүн: Бидний судалгаанд тохойн үений атгаалын гадна хажуугийн шөрмөсний үрэвсэл М77.1-т онош бүхий Уламжлалт Анагаах Ухааны мах булчин бүлх шөрмөсөнд шунасан хий өвчин ТМА00.24 онош бүхий 60 үйлчлүүлэгчийг хамруулахад дундаж нас 49.5±8.5 жил, эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 33:27 байв. Уламжлалт хар архиар барих бариа засал нь гарын атгах хүчийг смарт ухаалаг динамометр (2022) багажаар хэмжихэд эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 19.45±5.7 кг, эмчилгээний дараа 28.86±5.64 кг, нэг сарын дараа 31.58±4.93 кг болж сайжирч нэмэгдсэн. Атгаалын гадна шөрмөсний үрэвслийн үеийн зорилтот үйлдлийг гүйцэтгэх ур чадвар алдалтыг PRTEE оноо эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 31.72±5.79, эмчилгээний дараа 10.20±2.82, нэг сарын дараа 8.08±2.66 оноо ( хамгийн сайн оноо 0, хамгийн муу оноо 100 ) бүхий ач холбогдолтой бууруулан сайжруулж, тохойн ердийн үйл ажиллагааны чадварыг оксфордын тохойн оноогоор эмчилгээний өмнө эмчилгээний бүлэгт 27.71±9.24, эмчилгээний дараа 86.24±4.38, нэг сарын дараа 89.51±5 оноо (хамгийн сайн оноо 100, хамгийн муу оноо 0) бүхий сайжруулсан үр дүнтэй байв. Дүгнэлт: 1. Судалгаанд оролцогчдын дундаж нас 47.9±8.0 жил, баруун гарын тохойн атгаалын шөрмөсний үрэвсэл 67% (20) тохиолдож байв. Тохойн атгаалын шөрмөсний үрэвсэлд уламжлалт хар архиар шүршиж барих бариа засал нь статистик ач холбогдол бүхий гарын атгах хүчийг нэмэгдүүлж, тохой бугуйн үйл ажиллагааны чадвар алдалтыг бууруулан сайжруулсан байна. 2. Үйлчлүүлэгчийн өдөр тутмын үйл ажиллагааг дэмжиж, нийгэм-сэтгэл зүйн байдалд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Болортулга

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл