Тархины харвалттай өвчтөнүүдэд мэдрэлийн эдийн гэмтлийн биомаркер S100B уургийг судалсан дүн
Түлхүүр үг:
Cerebrospinal fluid, Multiple regression, ROC analysisХураангуй
Үндэслэл: Монгол улсад жилд шинээр тохиолдох харвалт 100000 Тархи нугасны хүн амд 220-290, нас баралт 100000 хүн амд 130 тохиолдож байгаа нь шингэн тархалт өндөр байгааг илтгэж байна. Тархины харвалтын үед судасны Олон хүчин ойролцоох астроцит эсүүдийн идэвхжил ихсэн түүнээс ялгарах S100B зүйлийн регресс уургийн түвшин нэмэгдэж, микроглий эсийг идэвхжүүлэн олон төрлийн ROC шинжилгээ цитокинүүдийг ялгаруулж, үрэвслийг өдөөснөөр цусархаг өөрчлөлт, хаван үүсэж болно. Ийнхүү манай оронд S100B уургийн түвшинг тархины харвалтын оношилгоо, эмчилгээнд ашигласан судалгаа хийгдэж байгаагүй нь энэхүү судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Тархины харвалттай өвчтөнүүдэд мэдрэлийн эдийн гэмтлийн биомаркер S100B уургийг судлах. Арга, аргачлал: Бид судалгааг аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар гүйцэтгэсэн. Судалгаанд 45-65 насны тархины харвалт өвчнөөр оношлогдсон 33 хүнийг тохиолдлын бүлэгт, харьцангуй эрүүл 33 хүнийг хяналтын бүлэгт сайн дурын үндсэн дээр хамруулсан. Судалгааны бүлгүүдийн цусны ийлдсэнд, харин зөвхөн тохиолдлын бүлгийн тархи нугасны шингэн (ТНШ)-д S100B уургийн түвшинг ФХЭБУ-ын аргыг ашиглан стандарт протоколын дагуу хийж гүйцэтгэв. Статистик боловсруулалтыг SPSS-25.0 программ ашиглан 2 бүлгийн хоорондын ялгааг үл хамаарах Т тест, хувьсагч хооронд олон хүчин зүйлийн регресс болон ROC шинжилгээг хийв. Үр дүн: Тохиолдлын бүлгийн ийлдсийн S100B уургийн дундаж түвшин 94.5±10.9 нг/л, хяналтын бүлгийнх 67.0±12.7 нг/л байсан нь судалгааны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (p<0.05). Мөн тохиолдлын бүлгийн ТНШ дэх S100B уургийн түвшин 112.1±14.3 нг/л байсан нь ийлдсийн түвшинтэй харьцуулахад илүү өндөр тодорхойлогдов. Тохиолдлын бүлгийн ийлдсийн S100B уургийн түвшинд глюкоз (β=0.209, р>0.25), нийт холестерол (β=0.261, р>0.99), триглицерид (β=0.156, р>0.42), БНЛП (β=0.08, р>0.61), систолын даралт (β=-0.661, р>0.21) зэрэг хүчин зүйлүүд нөлөөлөөгүй байв. Судалгааны бүлгүүдэд ROC шинжилгээ хийхэд мэдрэг чанар 58.6%, өвөрмөц чанар 96.7% (р=0.0001) байв. Дүгнэлт: 1. Тохиолдлын бүлгийн ийлдсийн S100B уургийн түвшинг тодорхойлоход 94.5±10.9 нг/л, хяналтын бүлэгт 67.0±12.7 нг/л байгаа нь тархины харвалттай хүмүүст S100B уургийн түвшин ихэсдэгийг харуулж байна (p<0.0001). 2. Тархины харвалттай өвчтөнүүдийн тархи нугасны шингэнд S100B уургийн түвшин (112.1±14.3 нг/л) ийлдсийнхээс их байв. 3. Тохиолдлын бүлгийн ийлдсийн S100B уургийн түвшинд нөлөөлж болох глюкоз, нийт холестерол, триглицерид, БНЛП, артерийн даралт зэрэг хүчин зүйлүүд нөлөөгүй байв (р>0.05).
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
