Сургуулийн өмнөх насны хүүхдийн шүд цоорох өвчин ба шүлсний талстжилтын үнэлгээний хамаарал

Зохиогчид

  • Г.Номин АШУҮИС, НАСС, Хүүхдийн Нүүр Ам Судлал Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим Зохиогч
  • Ц.Зултуяа АШУҮИС, НАСС, PEDES оюутны клуб Зохиогч
  • О.Номин-Эрдэнэ АШУҮИС, НАСС, PEDES оюутны клуб Зохиогч
  • Б.Рагчаа АШУҮИС, НАСС, PEDES оюутны клуб Зохиогч
  • О.Оюунбилэг АШУҮИС, НАСС, PEDES оюутны клуб Зохиогч
  • Б.Батбаяр АШУҮИС, НАСС, Нүүр Амны Мэс Заслын Тэнхим Зохиогч
  • А.Сувданчимэг АШУҮИС, НАСС, Хүүхдийн Нүүр Ам Судлал Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим Зохиогч
  • Б.Оюунцэцэг АШУҮИС, НАСС, Хүүхдийн Нүүр Ам Судлал Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим Зохиогч
  • Б.Түмэнбаяр АШУҮИС, Био-АС, Гистологийн тэнхим Зохиогч
  • Б.Цэлмэг АШУҮИС, НАСС, Хүүхдийн Нүүр Ам Судлал Урьдчилан Сэргийлэлтийн Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Урьдчилан сэргийлэлт, Эрдэсжилт, Эрт илрүүлэг, Шүдний хатуу эд

Хураангуй

Үндэслэл: Шүлс нь олон найрлага бүхий биологийн шингэн бөгөөд шүдийг эргэн эрдэсжүүлэхэд ионы солилцоо үүсгэх, шүдний өнгөрт хуримтлагдах бактерийн хүчлийн нөлөөнөөс шүдийг хамгаалдаг. Шүлс нь агаарт хатах үед бичил талстжилт үүсгэдэг ба уг шинж чанарт тулгуурлан шүд цоорох өвчний эрсдэлийг үнэлж болно. Сургуулийн өмнөх буюу бага насны хүүхдийн шүлснийг шинжлэн шүд цоорч эхлэхээс өмнө цоорлын эрсдлийг үнэлэх нь эмнэл зүйн олон талын ач холбогдолтой тул энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Сургуулийн өмнөх насны хүүхдийн шүд цоорох өвчин ба шүлсний талстжилтын үнэлгээний хамаарлыг судлах. Арга, аргачлал: Шүд цоорох өвчний эрсдэлийг шүлсний талстжилтаар үнэлэхдээ амны хөндийн ёроолоос 1 мл орчим шүлс цуглуулан, тавиур шилэн дээр дусааж өрөөний температурт хатаан бэлтгэж BX-10 электрон микроскопоор талстжилтын шинж чанарыг үнэлэв. Үр дүн: 1 дүгээр төрлийн талсжилттай оролцогчдод ШЦӨ-ний эрчим 8.764.46 цла/ш, 2 дугаар төрөлд 10.084.07 цла/ш, 3 дугаар төрөлд 11.45.77 цла/ш тус тус байв. Эмчлүүлсэн шүдний тоо болон талстжилтын үзүүлэлт хооронд эерэг, сул хамааралтай байсан бол (r=0.11 p=0.05) дендрит хоорондын дундаж урт 132.7µm байв. Шүлсний pH болон талстжилтын төрөл хооронд сөрөг, сул хамааралтай (r=0.11, p=0.04*) байлаа. Дүгнэлт: Хүүхдийн шүд цоорох өвчний эрсдэлийг үнэлэх үнэлгээнд талсжилтын аргыг ашиглах нь хямд, өвдөлт зовуурьгүй төдийгүй шүд цоорох өвчнийг эмнэл зүйн шинж тэмдэг илрэхээс өмнө урьдчилсан сэргийлж бага насны хүүхдүүдэд эмнэл зүйд хэрэглэх боломжтой арга болох нь тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Сувданчимэг, Б.Түмэнбаяр, Б.Цэлмэг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл