Согтууруулах ундаа ба эрүүл мэндийн бодлогууд

Зохиогчид

  • Д.Жавхланбаяр Зүүн Финландын Их Сургууль, Финланд улс Зохиогч
  • Б.Энхжаргал Зүүн Финландын Их Сургууль, Финланд улс Зохиогч
  • Э.Галбадрах Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Монгол улс Зохиогч
  • О.Чимэдсүрэн Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол улс Зохиогч
  • Т.Мөнхсайхан Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол улс Зохиогч

Түлхүүр үг:

Согтууруулах ундаа, Эрүүл мэндийн бодлого, Нийтийн эрүүл мэнд

Хураангуй

Үндэслэл: Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь олон улсын хэмжээнд нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Монгол улсад согтууруулах ундааны хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байгаа бөгөөд согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хор, хөнөөл улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарвал зохих эрүүл мэндийн тулгамдсан асуудал болжээ. Мөн түүнчлэн согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн стратеги өөрчлөгдөж, бодлогын хэрэгжилтэд нөлөөлөх хэмжээнд хүрсэнийг олон улсад хийгдсэн судалгааны ажлуудын үр дүн харуулж байна. Иймд эрүүл мэндийн бодлогыг нотолгоонд суурилж гаргах, судлаачид болон бодлого боловсруулагчид согтууруулах ундааны бодлогын талаар нэгдсэн ойголттой байх хэрэгцээ, шаардлага урган гарч байна. Зорилго: Бид энэхүү судалгааны өгүүлэлд олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэгддэг согтууруулах ундааны хор хөнөөлийг бууруулахад авч хэрэгжүүлдэг бодлогуудыг тоймлон хүргэхийг зорив. Cогтууруулах ундааны хор хөнөөлийг бууруулах хамгийн үр дүнтэй болон үр ашигтай аргууд нь согтууруулах ундааны үнийг татвар болон бусад үнийн бодлогоор нэмэгдүүлэх, согтууруулах ундааны хүртээмж, олдоцтой байдлыг хязгаарлах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодолтын эсрэг хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, согтууруулах ундааны сурталчилгааг хязгаарлах, эрүүл мэндийн тусламж болон үйлчилгээг сайжруулах. Мөн түүнчлэн, иргэдийг өвчлөл, хавдар, нас баралтаас урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг дэмжих болон эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах, үр ашгийг сайжруулахын тулд согтууруулах ундаа төдийгүй тамхи, чихэрлэг ундаа, эм, оношлогооноос ашиг олдог хүмүүсийн ашгийн лобби, стратегийг судалж, ойлгох нь чухал юм. Дүгнэлт: Согтууруулах ундааны хор хөнөөлийг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь олон салбарыг хамарсан, нотолгоонд суурилсан бодлогууд боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх цогц үйл ажиллагаа бөгөөд бодлого боловсруулагчдаас мэдлэг, ур чадвар, манлайлалыг шаардаж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: О.Чимэдсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл