Монгол улсын хорт хавдартай өвчтөний сувилахуйн тусламжийн чанарын үнэлгээ

Зохиогчид

  • Г.Шинэжаргал АШУҮИС, Сувилахуйн сургууль, НЭМСТ , ХСҮТ, Эрчимт эмчилгээний сувилагч Зохиогч
  • Ц.Басбиш АШУҮИС, Сувилахуйн сургууль, НЭМСТ Зохиогч
  • Lee Wonhee ОУУБИС, Сувилахуйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Quality nursing care, Patient perception, Patient with cancer, Nurse, Tertiary care hospital

Хураангуй

Үндэслэл: Монгол Улсад 2021 онд 5981 хавдраар оношлогдож, 4559 хүн Сувилахуйн хорт хавдрын улмаас нас барсан байна. Монгол улсад 100 мянган хүн ам тусламжийн чанар тутамд 229 хүн хорт хавдраар өвчилж байгаа ба энэ өвчинд өртөж буй Өвчтөний үнэлгээ иргэдийн 80 хувь нь 45-аас дээш насныхан байна. Улсын хэмжээнд 24 Хавдар мянган хүн хорт хавдрын шалтгаанаар ХСҮТ-ийн хяналтанд эмчилгээ, Сувилагч сувилахуйн тусламж үйлчилгээгч авч байна1. Хорт хавдар өвчин нь удаан 3-р шатлалын явцтай хоруу чанартай, удаан хугацаанд эмчилгээ сувилгаа шаардагддаг эмнэлэг өвчин юм2. 2013 онд улсын эмнэлэгүүдэд хийгдсэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар 62.4 хувь нь эмчилгээ үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байгааг харуулсан3. Сэтгэл ханамжийн байдалд сувилагчийн гардан үйлдлээ тайлбарлах байдал, сувилагчийн сувилгаа анхаарал халамж болон цэвэр тохьтой орчин чухал нөлөө үзүүлдэг4. Хавдар судлалын үндэсний төвийн сувилахуйн тусламж үйлчилгээг судалсан судалгаа одоогоор байхгүй байгаа учир энэхүү судалгааг хийх үндэслэл болсон. Зорилго: Хавдар Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж буй хорт хавдартай өвчтөний сувилахуйн тусламжийн чанарын үнэлгээ, нөлөөлөх хүчин зүйлсийг судлах. Арга, аргачлал: Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй 265 өвчтөнөөс хялбаршуулсан түүврийн аргыг ашигласан судалгааг авсан. Судалгааны мэдээллийг нийгэм хүн ам зүйн асуумж болон хавдар судлалын сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг үнэлэх (Quality Oncology Nursing Care Scale-QONCS) асуумж ашиглан нэг агшингийн судалгааны загварыг ашиглаж хийсэн. Үр дүн: Тусламж үйлчилгээний чанарын үнэлгээний дундаж оноо нь 136.96±19.54 буюу хорт хавдартай үйлчлүүлэгчид нийт сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг хангалттай буюу сайн гэж үнэлсэн байв. Дэд бүлгээр нь авч үзвэл үйлчлүүлэгчийг дэмжсэн байдал дэд бүлгийн дундаж оноо нь 70.86±9.20; холбоо хамааралтай байдлын дундаж оноо нь 18.44±5.15; үнэ цэнэтэй байдал дэд бүлгийн дундаж оноо нь 17.93±2.45; хүндлэгдсэн байдал дэд бүлгийн дундаж оноо нь 13.23± 2.00 буюу хорт хавдартай үйлчлүүлэгчдийн үнэлгээгээр эдгээр тусламж үйлчилгээ сайн түвшинд үнэлэгдсэн байна. Харин итгэл үнэмшлийн дэд бүлгийн дундаж оноо нь 16.49±7.65 буюу хорт хавдартай үйлчлүүлэгчдийн үнэлгээгээр дунд түвшинд үнэлэгдсэн байна. Иймд сувилагч нар хорт хавдартай үйлчлүүлэгчдэд сувилахуйн тусламж үзүүлэхдээ итгэл үнэмшил, сүнслэг байдлыг тусламж үйлчилгээнд анхаарах хэрэгтэй байгааг харуулж байна. Тусламж үйлчилгээний чанарын үнэлгээ болон хүйс сөрөг, сул хамааралтай (r=-0.152, p=0.013), мөн тусламж үйлчилгээний чанарын үнэлгээ нь судалгаанд оролцогсдын боловсролын түвшинтэй сөрөг, сул хамааралтай байв (r=-0.25, p=0.0001). Олон регрессийн шинжилгээгээр хүйс (R2=.02) болон боловсрол (R2=.06) нь өвчтөний сувилахуйн тусламж үйлчилгээний чанарын үнэлгээний таамаглагч хувьсагч болж байна. Дүгнэлт: 1.Хорт хавдартай үйлчлүүлэгчид нийт сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг хангалттай буюу сайн гэж үнэлсэн байв. 2.Хорт хавдартай өвчтөний сувилахуйн тусламжийн чанарын үнэлгээнд хүйс болон боловсрол нь статистик ач холбогдол бүхий чухал нөлөөлөгч хүчин зүйл байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Басбиш

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл