Ковид-19-ийн эсрэг UB-612 вакцины сэргээх тунгийн дараах дархлаа тогтоцыг харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • Ш.Нармандах АШУҮИС, Био-Анагаах сургууль, Дархлаа судлалын тэнхим , ХӨСҮТ, Халдварт өвчин тандалт судалгааны алба Зохиогч
  • Ж.Байгалмаа ХӨСҮТ, Халдварт өвчин тандалт судалгааны алба Зохиогч
  • Г.Сарангуа ХӨСҮТ, Халдварт өвчин тандалт судалгааны алба Зохиогч
  • Э.Энхтөгөлдөр ХӨСҮТ, Халдварт өвчин тандалт судалгааны алба Зохиогч
  • А.Зулцэцэг ХӨСҮТ, Халдварт өвчин тандалт судалгааны алба Зохиогч
  • Ц.Билэгтсайхан АШУҮИС, Эрдмийн сургууль, Эрүүл мэндийн судалгааны тэнхим Зохиогч
  • О.Номуун ШУА-ийн Биологийн хүрээлэн, Молекул биологийн лаборатори Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-Анагаах сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Б.Азжаргал АШУҮИС, Био-Анагаах сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

SARS-CoV-2 вирус, N-Protein, Сэргээх тун, UB-612

Хураангуй

Үндэслэл: 2019 оны 12 дугаар сарын сүүлээр БНХАУ-ын Ухань хотод амьсгалын цочмог халтай хам шинжийн хэв шинж бүхийн SARSCoV-2 вирусээс үүдэлтэй Ковид-19 өвчний эхний кластер тохиолдол бүртгэгдсэн. Дэлхий дахинд маш олон төрлийн вакцин зохион бүтээсэн бөгөөд тэдгээрийн нэг N уургийн полипептид бүтэцтэй UB612 нь эсийн болон шингэний дархлааны хариу урвалыг аль алийг нь идэвхжүүлдэг болохыг тогтоосон.3 Зорилго: Монгол хүний дархлааны хариу урвалд вакцин хэрхэн нөлөөлж буйг судлах. Арга, аргачлал: Насанд хүрэгсдийн дунд Ковид-19-ийн эсрэг UB-612 вакцины гетеролог сэргээх тунгийн дараах N уургийг тодорхойлох, санамсаргүй түүвэрлэлт, идэвхтэй хяналт бүхий эмнэлзүйн туршилт судалгаа хийж гүйцэтгэсэн. Синофарм вакцины 2 тунд хамрагдсан ≥18 насны 68 оролцогчдыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авч UB-612 вакцины сэргээх тунг хийсэн. SARS-CoV-2-ийн N уургийн эсрэгбиеийг фермент холбох эсрэгбиеийн урвалаар тодорхойлсон. Судалгаанд оролцогчдын гетеролог вакцины сэргээх тунгийн өмнө болон дараах N уургийн агууламжийг тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогчдын N уургийн хэмжээ гетеролог вакцины сэргээх тунгийн өмнө саарал бүсд n=9 (13.2%), сөрөг n=38 (55.8%), эерэг n=21 (30.9%) болон гетеролог вакцины сэргээх тунгийн дараах (29 өдөр) сааарал бүс 9 (13.2%), сөрөг n=12 (17.6%), эерэг 47 (69.1%) байна. Гетеролог вакцины сэргээх тун хийлгэсний дараа N уургийн хэмжээ өссөн байна. Дүгнэлт: Синофарм вакцины 2 тунд хамрагдсан оролцогчдийн N уургийн агууламж нь гетеролог вакцины сэргээх тунд хамрагдсаны дараах N уургийн агууламж илүү өссөн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Нармандах, Ц.Билэгтсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл