АШУҮИС-ийн Монгол-Япон Эмнэлгийн Соронзон Резонанст томографийн тархины дүрсийн чанарын хэмжилзүйг автомат аргаар үнэлэх нь

Зохиогчид

  • Б.Тэмүүжин АШУҮИС, Анагаахын Ухааны Сургууль, Дүрс Оношилгооны Тэнхим Зохиогч
  • Д.Мөнхбаатар АШУҮИС, Анагаахын Ухааны Сургууль, Дүрс Оношилгооны Тэнхим Зохиогч
  • Х.Дэлгэрдалай АШУҮИС, Анагаахын Ухааны Сургууль, Дүрс Оношилгооны Тэнхим Зохиогч
  • П.Энхамгалан АШУҮИС, Анагаахын Ухааны Сургууль, Дүрс Оношилгооны Тэнхим Зохиогч
  • Г.Булгантогтох АШУҮИС, Анагаахын Ухааны Сургууль, Дүрс Оношилгооны Тэнхим Зохиогч
  • Г.Бямбадалай АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг, Радиологийн тасаг Зохиогч
  • П.Төгсжаргал АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг, Радиологийн тасаг Зохиогч
  • Д.Түвшинжаргал АШУҮИС, Анагаахын Ухааны Сургууль, Дүрс Оношилгооны Тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Дүрсийн чанарын хэмжилзүй, Дүрсийн артефакт, Signal to noise ratio, Contrast to noise ratio, Тархины дотоод эзэлхүүн

Хураангуй

Үндэслэл: Тархины Соронзон резонанст томографи (СРТ) нь төв мэдрэлийн тогтолцооны эмгэгүүдийн үед түгээмэл хэрэглэгддэг хүчирхэг дүрслэлийн арга юм. Дүрсийн чанарыг шинжилгээний үед болон дараа нь шалгаж баталгаажуулах нь техникч болон радиологич эмч нарын үүрэг юм. Дүрсийн чанарт үйлчүүлэгчээс хамааралтай хөдөлгөөний артефакт мөн нөлөөлөх бусад төрлийн хүчин зүйлс байдаг. Бид судалгаандаа MRIQC программийн дүрсийн чанарын хэмжилзүй болон радиологич эмчийн дүгнэлтээр чанарыг үнэлэн дүрслэлд нөлөөлөх хүчин зүйлсийг судлахаар зорив. Зорилго: Тархины СРТ шинжилгээний дүрсийн чанарын хэмжилзүйг автомат аргаар үнэлэх. Арга, аргачлал: Энэхүү судалгаанд нь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Радиологийн тасагт үйлчлүүлсэн хүмүүсийг ретроспектив чиглэлийн дескриптив аргачлалаар 200 хүмүүсийг хамруулан судалсан. Тархины соронзон резонанст томографийн дүрсийн чанарыг хэмжилзүйн утгуудаар тодорхойлж шинжилгээний гүйцэтгэлтэй холбоотой зарим xхүчин зүйлсийн нөлөөг судлах тархины дүрслэлд үнэлгээ өгсөн. 3DT1 MPRAGE дүрслэлийг MRIQC-д хөдөлгөөний артефакт, тодролшуугианы харьцаа, гавлын дотоод эзэлхүүн, тархины бор ба цагаан бодисны эзэлхүүнийг тооцоолсон. Үр дүн: Судалгааны хугацаанд 525 тархины СРТ-аас шалгуурын дагуу 200 хүний дүрслэлийг хамруулж, үүнээс 31% эрэгтэй, 69% эмэгтэй байсан, дундаж нас 43.38±12.54 жил байв. Дүрсийн чанарыг радиологич эмч нараар үнэлүүлж шинжлүүлэгчдийн нас, хүйс, шинжилгээний тухай ерөнхий мэдлэг, үргэжилсэн хугацаа, явцын тав тух, битүү орчин гэх мэт хүчин зүйлстэй MRIQC хэмжилзүйн утгуудыг харьцуулж судалсан. СРТ-ийн дүрсийн шуугиан болон дүрсийн ялгарал насжилтаас хамаарсан статистик ач холбогдолгүй байсан бол тархи нугасны шингэн насжилтаас хамааран ихэсч r=0.54 p<0.05, тархины бор бодисны эзэлхүүн нь нас ахих тусам буурсан r= -0.306 p<0.05 хандлага ажиглагдсан. Шинжилгээний үеийн тав тух, явцын тухай ерөнхий мэдлэг сайтай байх нь дүрсийн шуугиан болон дүрсийн ялгаралд статистик ач холбогдол бүхий нөлөөлөлгүй байсан. Дүгнэлт: Нас ахих тусам гавал доторхи эзэлхүүнд тархинугасны шингэний эзэлхүүн ихэсч, тархины бор бодисны эзэлхүүн хандлага ажиглагдсан. Үйлчлүүлэгчийн шинжилгээний үеийн тав тух, шинжилгээний талаарх ерөнхий мэдлэг сайтай байх нь дүрсийн шуугиан болон дүрсийн ялгаралд статистик ач холбогдол бүхий нөлөөлөлгүй байсан.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х.Дэлгэрдалай, Г.Бямбадалай, П.Төгсжаргал

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-05-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл