Элэгний эст өмөнгийн оношилгоонд ийлдсийн глипикан-3 биомаркерийг ашиглах нь
Түлхүүр үг:
GPC3, HCC, ELISAХураангуй
Үндэслэл: Монгол улсад 2022 онд хавдрын 6,885 шинэ тохиолдол оношлогдсоноос элэгний эст өмөн 2,286 (33.2%) бүртгэгдэж, хавдрын I, II шатанд оношлогдож буй хувь бага (27.8%), дийлэнх нь хожуу шатандаа оношлогдож буйтай холбоотой элэгний хавдрын шалтгаант нас баралт өндөр байх нөхцөл болж байна. Олон улсад элэгний хавдрын оношилгоонд Глипикан-3 (GPC3)-ийг биомаркер болгон ашиглах нь үр дүнтэй байгааг тогтоогоод байна.Тиймээс бид энэхүү биомаркерийг ийлдсэнд илрүүлэн элэгний эст өмөнгийн оношилгоонд ашиглах боломжийг судлахыг зорилоо. Зорилго: Элэгний эст өмөнгийн оношилгоонд ийлдсийн GPC3 биомаркерийг хэрэглэх боломжийг судлах. Арга, аргачлал: Бид судалгааг АШУҮИС, АУХ, БАХ, ХСҮТ, ШУГТЭ, ЭОТ-ийг тус тус түшиглэн гүйцэтгэсэн ба нийт 270 оролцогчийн ийлдсэнд фермент холбоот эсрэгбиеийн урвалын шинжилгээ хийж, sGPC3 биомаркерийг шинжлэн үр дүнг үнэлэв. Үр дүн: Ийлдсийн sGPC3 уургийн хэмжээ элэгний эст өмөнтэй бүлэгт 327.25±98.22 pg/ml, элэгний хавдрын урьдал эмгэгтэй бүлэгт 253.21±29.53 pg/ml, эрүүл хяналтын бүлэгт 245.31±23.38 pg/ml тус тус байсан бөгөөд бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Ийлдсийн sGPC3 уургийн хэмжээг хүлээн авагчийн үйлдлийн шинж чанарын муруйгаар тодорхойлж, босго утгыг 270 pg/ml байхаар тооцсон тохиолдолд муруйн доор талбайн утга (AUC) 0.892 (0.8510.933), мэдрэг чанар 83.3%, өвөрмөц чанар 84.4% тодорхойлогдов. HCV-ийн халдвар ба элэгний хатуурал нь sGPC3 уургийн босго утгын хэмжээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.034, p=0.007) байсан. Дүгнэлт: sGPC3 биомаркер өвөрмөц, мэдрэг чанар өндөртэйн зэрэгцээ бусад биомаркеруудтай хоршуулан элэгний эст өмөнг эрт илрүүлэх боломжтой байна. Үндэслэл: Дэлхий нийтэд хорт хавдрын тохиолдол болон нас баралтын түвшин буурч байгаа боловч элэгний эст өмөнгийн тохиолдол болон нас
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
