Монгол догар (caryopteris mongolica bunge)-ын газрын дээрх хэсгийн эфирийн тосны химийн найрлага болон антиоксидант идэвхийн судалгаа

Зохиогчид

  • О.Баянжаргал АШУҮИС, Эм зүйн сургууль , ШАУИС, Эм зүйн сургууль, NCM-Эм зүйн тэнхим Зохиогч
  • М.Думаа ШАУИС, Эм зүйн сургууль, NCM-Эм зүйн тэнхим , ШАУИС, Эрдэм шинжилгээ-инновацын төв Зохиогч
  • Б.Саранцэцэг ШАУИС, Эм зүйн сургууль, NCM-Эм зүйн тэнхим , ШАУИС, Эрдэм шинжилгээ-инновацын төв Зохиогч
  • Р.Ёндонпэрэнлэй ШАУИС, Эрдэм шинжилгээ-инновацын төв Зохиогч
  • С.Пүрэвсүрэн АШУҮИС, Эм зүйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Эфирийн тос, Терпент нэгдэл, Лимонен, DPPH

Хураангуй

Үндэслэл: Манай оронд ургадаг Монгол догар (Caryopteris Mongolica Bunge) ургамлын газрын дээрх хэсгийн эфирийн тосны химийн найрлагын нарийвчилсан судалгаа төдийлөн хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болов. Зорилго: Монгол догарын газрын дээрх хэсгийн эфирийн тосны найрлага, антиоксидант идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол догар ургамлын газрын дээрх хэсгийг Төв аймгийн Партизан, Нарийны гол, Баянзүрх уулын энгэр хэсгээс түүж бэлтгэв. Эфирийн тосыг “Clevenger” маркийн багажийг ашиглан гарган авч, эфирийн тосны химийн найрлагын бүрдэл бүтцийг хийн хроматографимасс спектрометрийн (ХХ-МС) аргаар, радикал саармагжуулах идэвхийг DPPH (1,1-diphenyl 2-picrylhydrazyl-radical scavenging) молекулыг ангижруулах чадамжаар тодорхойлсон. Үр дүн: Монгол догарын газрын дээрх хэсгийн эфирийн тосны гарц тухайн дээжийн агаарын хуурай жинд тооцсоноор 0.20% байв. Эфирийн тосонд нийт 65 бодис, үүнээс монотерпен 32.04%, дитерпен 11.38%, сесквитерпен 15.48%, монотерпеноид 3.67%, дитерпеноид 16.89%, сесквитерпеноид 15.57% тодорхойлогдов. Эфирийн тосонд лимонен (22.49%), транс-ферругинол (8.48%), фитол (8.41%), кадинен (4.44%), авиетатриен (4.23%), кариопилленийн исэл (3.84%), β-пинен (3.26%) зонхилон агуулагдаж байгаа нь тогтоогдов. Эфирийн тосны 0.0313, 0.0625, 0.125, 0.25, 0.5 мкг/мл концентрацид 17.2%, 36.2.%, 39.5% 43.7%, 53.2%-ийн, 1,3, 5, 7, 10, 15 мкг/мл концентрацид 64.2%, 84%, 83.9%, 86%, 92.2%, 87.5%-ийн антиоксидант идэвх үзүүлсэн. Дүгнэлт: Монгол догарын газрын дээрх хэсэг эфирийн тосны агууламж харьцангуй өндөртэй ба нийт эфирийн тосны 32.04% нь монотерпений бүлгийн терпент нэгдэл, түүний дотроос лимонен 22.49%-ийн агууламжтайгаар зонхилон агуулагдаж байна. Монгол догар ургамлын газрын дээрх хэсгийн эфирийн тос антиоксидант идэвх сайтай байгаагаас 10 мкг/мл концентраци тундаа хамгийн өндөр идэвх буюу 92.2%-ийн идэвх үзүүлсэн ба 15 мкг/мл концентраци тунгаас эхлэн 87.5% болж антиоксидант идэвх буурч байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-04-13

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл