C57bl/6 хулганад үүсгэсэн I хэлбэрийн хэт мэдрэгших урвалын загварт cpg odn, овальбумины холимгийн нөлөөг эд, эс судлалын шинжилгээгээр үнэлсэн дүн
Түлхүүр үг:
Харшил, үрэвслийн оноо, урьдчилан сэргийлэлт, эозинофил эсХураангуй
Үндэслэл: Харшлын шалтгаант өвчлөл дэлхийн хүн амын дунд улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гуурсан хоолойн багтраа, харшлын ринит, конъюктивит, дерматит зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Cүүлийн жилүүдэд CpG ДНХ-ийн ODN хэлбэрийг харшлын өвөрмөц дархлаа эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд ашигласан судалгаа ихээр хийгдэж байгаа бөгөөд харшлын өвчний урьдчилан сэргийлэлтийг боловсронгуй болгохын тулд аллергенийг адъюванттай хавсран болон дангаар хэрэглэн туршиж аллерген өвөрмөц урьдчилан сэргийлэлтийн чиглэлийн суурь судалгааг цаашид өргөжүүлэн хийх шаардлагатай байна. Зорилго: Хулганад үүсгэсэн I хэлбэрийн хэт мэдрэгших урвалын загварт СpG ODN, овальбумины холимгийн аюулгүй байдал болон мэдрэггүйшүүлэх нөлөөг эс, эд судлалын шинжилгээгээр үнэлэх Арга, аргачлал: Туршилтыг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн, АШУҮИСийн Монгол Япон Эмнэлгийн Эмгэг судлалын тасгийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд 6-8 долоо хоногтой C57BL/6 үүлдрийн хулганыг Saline, Ovalbumin, CpG, СpG+Ovalbumin гэсэн бүлэг болгон туршилтын эхний болон 7, 14 дэх өдөр хулганыг мэдээгүйжүүлэн CpG1826, овальбумины холимог уусмалыг хамарт дусааж мэдрэггүйшүүлэлт хийсэн. Үр дүн: Туршилтын 15 дахь өдрийн эс судлалын шинжилгээнд Ovalbumin бүлэгт нийт эсийн тоо олширч, цөөн тооны эозинофил эс илэрсэн бусад бүлэгт өөрчлөлт илрээгүй. Эд судлалын шинжилгээгээр уушги болон хамрын хөндийд туршилтын бүх бүлэгт ямар нэг үрэвслийн өөрчлөлт илрээгүй. Туршилтын 44 дэх өдөр эс судлалын шинжилгээнд Saline, CpG+Ovalbumin бүлэгт үрэвслийн өөрчлөлт ажиглагдаагүй. Харин CpG, Ovalbumin бүлэгт нийт эсийн тоо олширч, цөөн тооны эозинофил эс илэрсэн. Эд судлалын шинжилгээнд Saline бүлэгт ямар нэг үрэвслийн эс тодорхойлогдоогүй. СpG+Ovalbumin бүлэгт бронхиол нь бортогон хучуураар хучигдсан, алаг цоог цөөн тооны нейтрофил, лимфоцит эсийн нэвчдэс илэрсэн бол судасны ханыг тойрон алаг цоог цөөн тооны үрэвслийн эсийн нэвчдэс тодорхойлогдов. Хамрын хөндийн эдэд Оvalbumin-аар үйлчилсэн бүлэгт салст давхаргын доор цөөн тооны эозинофил эсийн нэвчдэс илэрсэн, цус зогсонгошил, бага зэрэг хавагналтын шинж илэрч, салс ялгаралт нэмэгдсэн. Бусад бүлэгт өөрчлөлт илрээгүй. Дүгнэлт: CpG ODN-ийг хамрын дусаалгаар хэрэглэхэд хор нөлөө ажиглагдаагүй бөгөөд аллергентэй хавсруулан мэдрэггүйшүүлэлтэд хэрэглэхэд дангаар хэрэглэснээс илүү үр нөлөөтэй болохыг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Ням-Очир, Г.Энхтүшиг, Г.Батбаатар, Ч.Гансүх, Л.Энхсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
