Double flap техник ашиглан ходоодны амсар хэсгийн хавдар тайрах мэс засал хийсэн тохиолдол
Түлхүүр үг:
Хүндрэл, гастроэктоми, мэс заслын залгалтХураангуй
Удиртгал: Ходоодны проксимал хэсгийн тайралт бусад ходоод тайрах мэс заслын хэлбэрүүдээс түгээмэл бус хийгддэг нь мэс заслын дараа гарч болох хүндрэлтэй холбоотой байдаг. Проксимал тайралтын дараа түгээмэл илэрдэг хүндрэлд сөөргөөт эзофагит болон анастомозын нарийсал багтдаг. Ходоодны амсар хэсгийн хорт хавдрын үед ходоодыг бүтэн тайрах, D2 бүлгийн тунгалагийн булчирхайнуудыг түүж авах нь эмчилгээний стандарт байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд ходоодны амсар хэсгийг тайрах (проксимал гастрэктоми) хийсэнээр ходоодны үйл ажиллагааг хадгалах улмаар амьдралын чанарт сайнаар нөлөөлж байна гэж үзэх болсон. Тохиолдлын танилцуулга: Эмчлүүлэгч П.Г 51 настай эмэгтэйд ходоодны салстын доод давхарга руу нэвчсэн дунд зэргийн ялгаралтай булчирхайлаг эдийн хавдар оношоор ходоодны проксимал хэсгийн тайрах, Double-flap техник ашиглан ходоод улаан хоолойг залгах мэс засал эмчилгээ хийгдсэн. Эмчилгээний үр дүн: Эмчлүүлэгчид мэс заслын дараах хүндрэл илрээгүй бөгөөд мэс заслын тасагт 8 хоног хэвтэн эмчлүүлэн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан. Эмчлүүлэгчид мэс заслаас хойш хяналтын үзлэг тогтмол хийгдэж байна. Дүгнэлт: Ходоодны проксимал хэсгийн тайралт хийсний дараа залгалтын нарийсал болон ходоод улаан хоолойн сөөргөө үүсэх зэрэг шинж тэмдгүүд үүсдэг учир double flap залгалтын техник ашигласанаар дээрх хүндрэлүүдээс зайлсхийж болох юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Баатарсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
