Бүсэлхий нурууны хугарал бэхлэх мэс засал эмчилгээний дараах алхах хөдөлгөөнийг кинематик шинжилгээгээр судалсан дүн
Түлхүүр үг:
Алхалтын анализ, Биомеханик, Мөчдийн хөдөлгөөн, Нуруу бэхлэхХураангуй
Үндэслэл: Бүсэлхий нурууны хугарал хамгийн түгээмэл тохиолддог гэмтэл юм. Нурууны хугарал бэхлэх мэс заслыг нугалам, нурууны тогтвортой байдал болон дарагдсан мэдрэлийн сувгийг сэргээх зорилгоор хийдэг. Мэс заслын дараах мэдрэл-булчингийн үйлийн сэргэлт, хөдөлгөөний чадварыг үнэлэхэд гурван хэмжээст өндөр хурдны камерын туршилт, хөдөлгөөний хэмжилтийн аргыг ашиглаж байна. Зорилго: Сээр-бүсэлхий нурууны хугарал бэхлэх мэс засал эмчилгээний дараа багана нуруу ба доод мөчний хөдөлгөөний далайцыг судлах. Арга, аргачлал: Судалгаанд бүсэлхий нурууны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийлгэсэн өвчтөнд 18.1±2.5 сарын дараа 42.9±8.1 дундаж насны 9 эрэгтэй, хяналтын бүлэгт 9 эрэгтэй эрүүл хүн (дундаж нас 43.7±6.3 жил) хамрагдсан. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын нуруу, түнх, өвдөг, шагайн анатомийн онцлог цэгүүдэд гэрэл ойлгогч 43 маркерийг байрлуулан өндөр хурдны 10 оптик камерийн төхөөрөмж ашиглан алхах хөдөлгөөний үед хэмжилт хийж 2 бүлэгт харьцуулав. Мэс засал эмчилгээний дараа түнхний нугалах, шагайн тэнийлгэх хөдөлгөөний далайц эрүүл бүлгээс ач холбогдол бүхий их (p<0.05) багана нуруугаа гэдийлгэж алхаж байв. Энэ нь түнхний хажуугийн ба хөндлөн хавтгай, өвдөгний нүүрний ба хөндлөн хавтгай, шагайн хажуугийн ба нүүрний хавтгай, нурууны хажуугийн ба хөндлөн хавтгай дээр хөдөлгөөний далайцууд тус тус эрүүл хяналтын бүлгээс статистикийн хувьд ялгаатай болох нь (p<0.05) тодорхойлогдов. Бүсэлхий нурууны хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээний дараах доод мөчний алхах хөдөлгөөний далайц, өнцгүүд ижилхэн өөрчлөгдөж алхахдаа их биеийн байрлал хяналтын бүлгээс харьцангуй илүү гэдийсэн байдалтай байна. Бүсэлхий нурууны хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээний дараах багана нуруу ба доод мөчдийн хөдөлгөөний сэргээн засал эмчилгээг кинематик онцлогт тохируулан хийх шаардлагатай байна. Дүгнэлт: Бүсэлхий нурууны хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээний дараах доод мөчний алхах хөдөлгөөний далайц, өнцгүүд ижилхэн өөрчлөгдөж алхахдаа их биеийн байрлал хяналтын бүлгээс ач холбогдол бүхий гэдийсэн байдалтай байна. Бүсэлхий нурууны хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээний дараах багана нуруу ба доод мөчдийн хөдөлгөөний сэргээн засал эмчилгээг кинематик онцлогт тохируулан хийх шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Баттөгс, С. Мөнхбаярлах, Л.Наранбат
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
