Чихрийн шижин хэвшинж 2-той өвчтөнүүдийн амьдралын чанарыг сайжруулахад сэтгэцийн эрүүл мэнд чухал болох нь
Түлхүүр үг:
Type 2 Diabetes Mellitus, Quality of life, Mental health, Systematic reviewХураангуй
Үндэслэл: Чихрийн шижин (ЧШ)-тэй өвчтөнүүдэд уг эмгэг нь оюун санаа, бие бялдар, болон нийгмийн харилцаа, соёлд аажмаар нөлөөлдөг бөгөөд энэ нь хувь хүний амьдралын чанар (АЧ)-т сөргөөр нөлөөлдөг. Зорилго: Чихрийн шижин хэвшинж 2-той өвчтөнүүдийн амьдралын чанар, сэтгэцийн эрүүл мэнд хоорондын хамаарлыг тогтоосон судалгаануудыг нэгтгэн, үнэлгээний аргуудыг судалж, үр дүнг тоймлон, дүгнэх. Арга, аргачлал: Medline, Scholar google, Web of Science Scopus цахим мэдээллийн баазуудыг ашиглан 2013-2023 онуудад хэвлэгдсэн бүрэн хэмжээний 84 бүтээлээс 27 өгүүллүүдийг судлав. Хайлтын стратегид ахисан түвшинд буюу Вүүлэн оператериар (Boolean search strategy: ((mental health) OR (quality of life *) OR (questionnaires *) AND ((diabetes) OR (“diabetes “type 2 diabetes mellitus”, “quality of life”)) түлхүүр үгс ашиглаж ≥18 насны чихрийн шижин хэвшинж 2-той өвчтөнүүдийг хамруулсан тоон судалгааг хамруулав. Судалгааны түүвэрт хүүхэд, өсвөр насныхан, эрүүл насанд хүрэгчдэд хийгдсэн болон, түүврийн хэмжээ цөөн өгүүллүүдийг судалгаанаас хассан. Судалгааны арга, загвар, хэрэглэгдэхүүнүүдийн хүчин төгөлдөр, найдвартай байдлыг харьцуулан судлав. Үр дүн: Бид 84 илэрцээс судалгаанд оруулах шаардлага хангасан 27 өгүүллийг тоймлов. Судалгааны загвараар ангилвал тоон судалгааны нэг агшингийн судалгаа 60%, 12.5% нь санамсаргүй хяналтат туршилт судалгаа, 21.5% хагас туршилтын судалгааны загвар 6% нь когорт судалгаа байв. Чихрийн шижин хэвшинж 2 (ЧШХШ2)-той өвчтөнүүдийн 80% -д сэтгэл гутралын болон сэтгэл түгшүүрийн эмгэгүүд тохиолддог. ЧШХШ2-той өвчтөнүүдийн сэтгэл зүйн асуудлыг эрт илрүүлэх, үнэлгээнд суурилсан сэтгэл заслын эмчилгээний аргуудыг хувь хүний онцлогт тохирсон өвчтөн төвтэй тусламж үйлчилгээ хэрэгцээтэй байна. Түүнчлэн олон мэргэжлийн мэргэшсэн баг (interprofessional team IPT)-аар хүртээмжтэй тусламж үзүүлэх нь ЧШХШ2-той өвчтөнүүдийн хяналтыг сайжруулах, хүндрэлээс сэргийлэхэд чухал байна. ЧШХШ2-той өвчтөнүүдийн архаг өвчинд хандах хандлагыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд хамгийн бага зардлаар үр ашигтай үзүүлэх тусламж бол сэтгэцийн мэргэшсэн сувилагч (registered nurses (RNs))-д суурилсан сэтгэл засал сувилгааны хөтөлбөр болохыг хөндлөнгийн оролцоог үнэлсэн зарим хагас туршилт судалгааны үр дүн харуулж байна. Дүгнэлт: ЧШХШ2-той өвчтөнүүдийн АЧ-ыг сайжруулахад сэтгэцийн эрүүл мэнд чухал бөгөөд сэтгэл зүйн асуудлыг эрт илрүүлж, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг хувь хүний суралцах онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлснээр эмчилгээний сэтгэл ханамж, АЧ-ыг сайжруулах боломжтой.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
