CRBN генийн 1274 C>T мутацийг оюуны хомсдолтой харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • М.Номундарь АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Т.Сувд АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Б.Хонгорзул АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-АС, Гистологийн тэнхим Зохиогч
  • Н.Цэвэлмаа АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Ц.Анужин АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч
  • Б.Мөнхцэцэг АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Ц.Алтансүх АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Г.Эрдэнэтуяа АШУҮИС, АУС, Хүүхдийн анагаахын тэнхим Зохиогч
  • Д.Бямбасүрэн АШУҮИС, АУС, Мэдрэлийн тэнхим Зохиогч
  • З.Хишигсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэнд судлалын тэнхим Зохиогч
  • Д.Оюунсүрэн АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэнд судлалын тэнхим Зохиогч
  • Д.Мягмарцэрэн АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим Зохиогч
  • Ө.Цолмон АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Т.Ганцэцэг АШУҮИС, АУС, Сэтгэцийн эрүүл мэнд судлалын тэнхим Зохиогч
  • М.Пүрэвдорж АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Э.Отгонцэцэг АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Т.Балжинням АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удамзүйн тэнхим Зохиогч
  • Н.Бат-Эрдэнэ АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Сумьяа АШУҮИС, АУС, Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • С.Оргилсайхан АШУҮИС, Говь-Алтай аймаг дахь салбар АУС Зохиогч
  • Б.Цэрэн-Очир АШУҮИС, АУС, Мэдрэлийн тэнхим Зохиогч
  • Б.Батхүү АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим Зохиогч
  • О.Туул АШУҮИС, АУС, Мэдрэлийн тэнхим Зохиогч
  • Б.Дамдиндорж АШУҮИС, Био-АС, Физиологийн тэнхим Зохиогч
  • Н.Хүрэлбаатар АШУҮИС, Био-АС, Физиологийн тэнхим Зохиогч
  • Ч.Баттогтох АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн , АШУҮИС, Био-АС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт хяналтын тэнхим Зохиогч
  • Ж.Сарантуяа АШУҮИС, Био-АС, Молекул биологи-Удамзүйн тэнхим , АШУҮИС, Био-Анагаахын хүрээлэн Зохиогч

Түлхүүр үг:

Убиквитин, Bkca суваг, R419X мутаци

Хураангуй

Үндэслэл: Судлаачдын тогтоосноор оюуны хомсдол нь дэлхийн нийт хүн амын 1-3 хувийг эзэлдэг. Оношлоход хүнд, эмчилгээ хомс ба эмнэлзүйн илрэлээс хамааран насан туршид хараа хяналт тавих шаардлага гардаг зэрэг эрүүл мэндийн болон нийгмийн тулгамдаж буй асуудлын нэг юм. Судлаачид удамшлын гаралтай шалтгааныг зарим генийн мутацитай холбон тайлбарладгаас CRBN генийн 1274 C>T мутацийг оюуны хомсдол үүсэх эмгэг жамд оролцдог болохыг тогтоосон байдаг. Монгол улсад хийгдсэн судалгаа хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: CRBN генийн 1274 C>T цэгэн мутацийг оюуны хомсдолтой холбон судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд нийт 315 хүнийг хамруулсан. Судалгаанд оролцогчдын цусны шинжлэгдэхүүнээс геномын ДНХ-ийг ялган, бай дарааллыг ПГУ аргаар олшруулсан. R419X мутацийг огтлогдсон хэрчмийн уртын полиморфизмын аргаар илрүүлсэн. Мутацийг шинжлэгдхүүнд нуклеотидын дараалал тогтоох аргаар баталгаажуулсан. Статистик боловсруулалтыг Microsoft Excel, SnapGene программуудыг ашиглан гүйцэтгэсэн. Үр дүн: Судалгаанд нийт 154 гэр бүлийн 315 хүн хамрагдсан ба үүнээс 61% нь эмэгтэй (n=192), 39% нь эрэгтэй (n=123), дундаж нас нь 38.55±18.55 жил байв. Судалгаанд оролцогчдын 219 нь хам шинжийн бус буюу зөвхөн оюуны хомсдол илэрсэн бол 96 нь хам шинжийн оюуны хомсдолтой байсан. Оюуны хомсдолыг хүндийн зэргээр ангилан үзэхэд F70 бүлгийн 226, F71 бүлгийн 54, F72 бүлгийн 22, F73 бүлгийн 13 оролцогч тус тус байсан ба зөвхөн оюуны хомсдол илэрсэн тохиолдолд нийт оролцогчийн 63.47% (n=139) нь хөнгөн, 21% (n=46) нь хүндэвтэр, 7.76% (n=17) нь хүнд, 7.76% (n=17) нь оюуны гүнзгий сааталтай, хам шинж илэрсэн нийт оролцогчдын 77.08% (n=74) нь хөнгөн, 9.38% (n=9) нь хүндэвтэр, 5.2% (n=5) нь хүнд, 8.33% (n=8) нь гүнзгий хэлбэрийн оюуны хомсдолтой байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Судалгаанд оролцогчдын дунд CRBN генийн 1274 C>T цэгэн мутаци илэрсэнгүй. Дүгнэлт: CRBN генийн 1274 C>T цэгэн мутаци илрээгүй нь Монгол оронд оюуны хомсдолтой хүн амын дунд СRBN генийн 1274 C>T мутацийн тархалт ховор байх боломжтойг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ц.Алтансүх, З.Хишигсүрэн, Д.Мягмарцэрэн, Б.Дамдиндорж, Н.Хүрэлбаатар

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл