Уушгины халуун өвчинд уушги-18 үрэл эмийн үзүүлэх нөлөөг судалсан эмнэлзүйн судалгаа

Зохиогчид

  • Бао шүү рүн АШУҮИС, МАУОУС, Дотор өвчин судлалын тэнхим Зохиогч
  • Б.Цэрэнчимэд АШУҮИС, МАУОУС, МУАУ-ны хүүхэд судлалын резидент эмч Зохиогч
  • О.Мөнхчимэг АШУҮИС, Монгол анагаах ухааны төв эмнэлэг Зохиогч
  • М.Сүрэнчимэг АШУҮИС, МАУОУС, Уламжлалт эмчилгээний тэнхим Зохиогч
  • Б.Амгалан АШУҮИС, АУС, Хүүхдийн анагаахын тэнхим Зохиогч
  • Б.Цэрэнцоо АШУҮИС, МАУОУС, Уламжлалт жор судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Traditional recipes, Lung fever, Clinical research

Хураангуй

Үндэслэл: Дэлхий даяар уушгины хатгалга нь хамгийн элбэг Уламжлалт жор тохиолддог халдварт өвчний улмаас нас барах тэргүүлэх шалтгааны Уушгины халуун нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанд 2018 оны Эмнэлзүйн судалгаа байдлаар таваас доош насны хүүхдийн нийт үхлийн 15% буюу 808694 хүүхэд уушгины хатгалга өвчнөөр нас барсан байна. Монгол улсад мөн адил хүүхдийн нийт өвчлөлийн дийлэнх хувийг амьсгалын тогтолцооны өвчнүүд, түүн дотор уушгины хатгалга өвчин эзэлдэг. Уламжлалт анагаах ухааны онолоор уушгины хатгалга бол нян, цус, шар хямралдаж, уушгийг бүрхэн гэмтээснээс үүссэн халуурах, ханиалгах, амьсгаадах зэрэг онцлог шинжтэй уушгины нэг зүйлийн өвчин болно. Олон ном зохиол, судар бичигт Уушги 18 (Лоцадгүнсэл) нь нян халууныг арилгах, ханиахыг зогсоох чадалтай гэж тэмдэглэгдсэн байдаг. Уушгины халуун, уушги ялзрах, хий ханиад, уушгины цайвар хаван зэргийг засах эрдэмтэй үрэл хэлбэртэй эм юм. Одоогийн байдлаар насанд хүрсэн хүний уушгины халуун өвчинд Уушги-18 эм хэрхэн нөлөөлдөг болохыг судалгаагүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Уушгины халуун өвчинд Уушги-18 (Лоцадгүнсэл) үрэл эмийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Уг судалгааг АШУҮИСийн МАУОУС болон ӨМӨЗО-ны олон улсын монгол эмнэлгийн хорооны амбулаторийг түшиглэн, санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны (СХЭТС) аргаар эмчилгээний болон хяналтын 2 бүлэгт хуваан, 1845 насны 100 үйлчлүүлэгчийг хамруулав. Эмчилгээний I бүлэгт уушги-18 үрэл эм, хяналтын II бүлэгт сан ао пиан шахмал эмийг уулгав. Эмчилгээний дараа хоёр бүлгийн эмнэл зүйд гарсан өөрчлөлтийг харьцуулан судлав. Үр дүн: Энэ судалгаанд санамсаргүй түүвэрлэлтээр эмчилгээний болон хяналтын 2 бүлэгт хуваан 100 хүнийг хамруулсан. Хяналтын бүлэгт амаар санао пиан шахмал эм, эмчилгээний бүлэгт уушги-18-ийн эмийн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний бүлэгт 8 тохиолдол хасагдаж, хяналтын бүлэгт 8 тохиолдол хасагдсан. Төгсгөлд нь эмчилгээний бүлэг болон хяналтын бүлэг тус бүрд 42 тохиолдол байв. Эмчилгээний дараа хоёр бүлгийн монгол эмнэлзүйн хам шинжийн нийлбэр оноо эмчилгээ хийлгэж байсан үеийнхтэй харьцуулахад (P<0.05) мэдэгдэхүйц сайжирсан ба бүлэг хоорондын харьцуулалтаас үзэхэд эмчилгээний бүлгийн монгол эмнэлзүйн хам шинжийн сайжралын зэрэг мэдэгдэхүйц байна. Монгол анагаах ухааны хам шинжийн нийт үр дүнтэй байдал эмчилгээний бүлэгт 88.1%, хяналтын бүлэгт 66.7% байна. Хяналтын бүлгийнхээс илүү байв (P<0.05). Эмчилгээний өмнөх болон эмчилгээний дараах хоёр бүлгийн Монгол анагаах ухааны хам шинжийн нийт оноог харьцуулж үзэхэд статистикийн ач холбогдолтой байгаа нь тодорхойлогдлоо. Дүгнэлт: Уушги-18 нь уушгины халууныг эмчлэхэд эерэг үр дүнтэй, түүний үр нөлөө нь Санаопиан шахмалаас илүү үр дүнтэй, аюулгүй байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Цэрэнцоо

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл