Туршлагат Гоёо-4 Талх эмийн элэгний өвчинд үзүүлэх нөлөө

Зохиогчид

  • Д.Алтанчулуу АШУҮИС, МАУОУС , БНХАУ, МАУОУС-ийн докторант Зохиогч
  • С.Сээсрэгдорж АШУҮИС, МАУОУС Зохиогч
  • Д.Бадамсүрэн Интермед эмнэлэг Зохиогч
  • Хүрэлбагана БНХАУ, ӨМӨЗО Зохиогч
  • Д.Цэрэндагва АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Goyo-4, Hepatocyte apoptosis, Hepatoprotective

Хураангуй

Үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр архи Гоёо-4 талх эм хэтрүүлэн хэрэглэсний улмаа дэлхийд 1 жилд 3 сая 1 минутад 6 хүн нас Элэгний апоптоз барж байгаа ба эдгээр 4 хүн тутмын 3 эрэгтэйчүүд байна. Улс орнууд Элэгний эс архины хэрэглээнээс үүдэн хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгэм хамгаалах эдийн засагт гарч буй сөрөг нөлөөг багасгахад чиглэсэн олон талт арга хэмжээ, бодлогыг хэрэгжүүлж байгаагаас гадна, архины шалтгаант эмгэг өвчний үеийн эмчилгээний асуудал тулгамдсан хэвээр байна. Зорилго: Этилийн спиртээр өдөөгдсөн элэгний үрэвсэлд туршлагат Гоёо-4 талх эмийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Судалгааны ажлыг АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, УАУТХүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний Төв, БНХАУ-ын ӨМӨЗОны Хөх хотын Анагаах Ухааны Их Сургуулийн материаллаг баазыг түшиглэн сорил туршилтын аргаар хийж гүйцэтгэлээ. Судалгаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Монгол эм, эмнэлгийн Эм найруулах төвд үйлдвэрлэсэн Гоёо-4 талх эмийн 1:10 идээшмэлийг ашигласан. C-57\BL үүлдрийн 20±2 гр жинтэй эр хулганыг нэг бүлэгт 7 байхаар тооцож 6 бүлэгт хуваан хяналтын бүлэгт физиологийн уусмал 10 мл/кг тунгаар, туршилтын I бүлэгт идээшмэлээс Гоёо-4 талх эмийг 2.4 гр/кг, Туршилтын II бүлэгт Гоёо-4 талх эмийг 1.2 гр/кг, туршилтын III бүлэгт Гоёо-4 талх эмийг 0.6 гр/кг тунгаар, Харьцуулах бүлэгт Лиан ба шван зии 2,9 мг/кг тунгаар өдөрт нэг удаа тус бүр 10 хоног уулгасан. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтад IBM SPSS 26 программыг ашиглан хийлээ. Үр дүн: Туршлагат Гоёо-4 талх эмийн элэг хамгаалах үйлдлийг цусны сийвэнгийн АлАТ, АсАТ, хоргүйжүүлэх үйлдлийг цусны сийвэнгийн нийт билирубины хэмжээгээр үнэлсэн. Эмчилгээний бүлгүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулахад АлАТ-ын хэмжээ харьцуулах бүлэгт 35.9% (P<0.01), Гоёо-4-ийн I бүлэгт 45.07% (P<0.01), Гоёо-4-ийн II бүлэгт 27.89% (P<0.05), Гоёо-4-ийн III бүлэгт 8.9%-иар буурсан үр дүн тодорхойлогдлоо. АсАТ-ын хэмжээ харьцуулах бүлэгт 29.14% (P<0.01), Гоёо-4-ийн I бүлэгт 37.23% (P<0.01), Гоёо-4-ийн II бүлэгт 24.74% (P<0.05), Гоёо-4-ийн III бүлэгт 6.88%иар тус бүр буурч байлаа. Нийт билирубины хэмжээ харьцуулах бүлэгт 31.7% (P<0.05), Гоёо-4-ийн I бүлэгт 43.75% (P<0.01), Гоёо 4-ийн II бүлэгт 31.92% (P<0.05), Гоёо-4-ийн III бүлэгт 22.11%-иар тус бүр буурч байлаа. Эндээс анхаарч үзвэл Гоёо-4 талх эмийн тун нэмэгдэх тусам эмчилгээний үр дүн сайжирч байгаа нь ажиглагдлаа. Туршилтын C-57\BL үүлдрийн хулганад архины цочмог хордлогын загвар үүсгэн апоптозыг дарангуйлагч Baxантагонист Bcl-2, апоптозыг идэвхжүүлэгч Bax, митохондрийн стрессийг ихэсгэх замаар эсийн задралыг үүсгэдэг caspase-3, эсийн бүтцийн өөрчлөлт, ДНХ-ийн хуваагдлыг хариуцагч cleaved caspase-3-г тодорхойлон эсийн үхжил, нөхөн төлжилтийн харьцааг Bax / Bcl-2 томъёогоор тооцлоо. Эмчилгээний бүлгүүдийг хяналтын бүлэгтэй харьцуулан үзэхэд Bcl-2 хэмжээ харьцуулах бүлэгт 22.61% (P<0.05), Гоёо-4-ийн I бүлэгт 96.42% (P<0.05), Гоёо-4ийн II бүлэгт 33.33% (P<0.05), Гоёо-4-ийн III бүлэгт 17.85%-иар тус бүр нэмэгдсэн байлаа. Bax хэмжээ харьцуулах бүлэгт 32.36% (P<0.05), Гоёо 4-ийн I бүлэгт 58.83% (P<0.05), Гоёо-4-ийн II бүлэгт 44.12% (P<0.05), Гоёо 4-ийн III бүлэгт (36.77% (P<0.05) -иар тус бүр буурсан үр дүн илэрсэн. Caspase-3 хэмжээ хяналтын бүлэг, харьцуулах бүлэгт 32.36% (P<0.05), Гоёо-4-ийн I бүлэгт 58.83% (P<0.05), Гоёо 4-ийн II бүлэгт 44.12% (P<0.05), Гоёо 4-ийн III бүлэгт 36.77% (P<0.05) -иар тус бүр буурсан байлаа. Сleaved caspase 3 хэмжээ харьцуулах бүлэгт 24.14% (P<0.05), Гоёо 4-ийн I бүлэгт 64.17% (P<0.05), Гоёо-4-ийн II бүлэгт 50.63% (P<0.05), Гоёо-4-ийн III бүлэгт 51.73% (P<0.05) -иар тус бүр буурсан. Эндээс анхаарч үзвэл Bax/Bcl-2 харьцаа Гоёо-4 талх эмийн I бүлэгт 0.1747 илэрсэн нь эсийн нөхөн төлжилт илүү явагдаж байгааг нотолж байна. Дүгнэлт: 1. Гоёо-4 талх эмийн 1:10 идээшмэл нь АлАТ, АсАТ-ын хэмжээг бууруулснаар элэгний эсийн задралыг багасгаж, нөхөн төлжилтийг дэмжиж байна. 2. Гоёо-4 талх эмийн 1:10 идээшмэл нь апоптозыг идэвхжүүлэгч Bax, митохондрийн стрессийг ихэсгэх замаар эсийн задралыг үүсгэдэг caspase-3, эсийн бүтцийн өөрчлөлт, ДНХ-ийн хуваагдлыг хариуцагч cleaved caspase-3ын хэмжээг багасгаж, апоптозын антагонист Bcl-2 -ыг дэмжих замаар апоптозод нөлөөлж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Сээсрэгдорж, Д.Цэрэндагва

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл