Төрсөн эхчүүдийн сэтгэлзүйн байдлыг судалсан дүн
Хураангуй
Үндэслэл: 2000 оны байдлаар Монгол улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн Кесар мэс засал тохиолдол 10.000 хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ. Сэтгэл түгшил 2022 оны байдлаар манай улс 3,457,548 хүн амтай байна. Нөхөн үржихүйн Сэтгэл хямрал насны эмэгтэйчүүд (15-49 нас 875,186)-ийн жирэмслэлт төрөлтийн явцад сөргөөр нөлөөлөх эрсдэл хүлээгдэж байгааг харуулж байна. Иймд жирэмсэн болон төрөх, төрсний дараах үе шаттай холбоотой эхэд үүсч буй сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг анхааралдаа авч жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлуудыг илрүүлэх, улмаар түүнээс урьдчилан сэргийлэх хэрэгцээ шаардлага үүсч байна. Манай оронд жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үетэй холбоотойгоор эхчүүдийн сэтгэлзүйд гарах өөрчлөлтийг судалсан судалгааны ажил ховор байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Төрсөн эхийн сэтгэл зүйн онцлогийг судлан тогтоох. Арга, аргачлал: Нийт 240 төрсөн эхийг төрсний дараах 72 цагийн дотор судалгаандаа хамруулсан. Төрөх замаар хэвийн төрсөн ээжүүдийг хяналтын бүлгээр сонгосон. Судалгааг нэг агшны асуулга, тохиолдол хяналт бүхий дагаж хянах загвараар, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар нэг агшингийн судалгаа хийсэн. Статистик боловсруулалтыг Excel, SPSS-20 программаар тооцсон. Үр дүн: Төрөх үеийн оношийг үндэслэн нийт 240 эхийг 080.0 Хэвийн төрөлт, 080 - Эмгэг төрөлт, 082.0 - Кесар төлөвлөгөөт мэс засал, 082.1 - Кесар яаралтай мэс засал гэж 4 бүлэг *60 эхэд хуваан хэвийн төрсөн эхчүүд буюу хяналтын бүлэгтэй харьцуулан судалсан. Байгалийн жамаараа хэвийн төрсөн эхчүүдийн 35%-ийг 30-34 насныхан эзэлж байна. Харин байгалийн жамаараа төрсөн боловч төрөлтийн үйл ажиллагаа эмгэг байдлаар явагдсан эхчүүдийн 3.3%-ийг 19 наснаас доош төрөгч эх, 6.7%-ийг 40-44 насныхан эзэлж байна. Төлөвлөгөөт кесар мэс заслын аргаар 19 болон түүнээс доош насныхан төрөөгүй харин яаралтай кесар мэс заслын аргаар 19 нас болон түүнээс доош насны 6.7% төрж, 20-24 насны 10% нь төрсөн байна. Эдгээрээс үзвэл төрж буй эхийн нас нь төрөлтийн үйл явцад нөлөөлдөг, эхийн сэтгэл зүйтэй хамааралтай (P=0.02) байна. Төлөвлөгөөт кесар мэс заслын аргаар төрсөн эхчүүдийн 60% нь жирэмсний тээлтийн 11 долоо хоног хүртэлх хугацаанд, 40% нь жирэмсний тээлтийн 12 долоо хоног түүнээс дээш хугацаанд жирэмсний хяналтанд орсон бөгөөд байгалын жамаараа төрсөн эхчүүд, яаралтай кесар мэс заслын аргаар төрсөн эхчүүдтэй харьцуулахад хяналтанд ороогүй тохиолдол бүртгэгдээгүй байна. Эндээс үзвэл төлөвлөгөөт кесар мэс заслын аргаар төрөхөөр төлөвлөгдсөн эхчүүд бусад төрөлтийн бүлгийг бодвол 100% жирэмсний хяналтанд ордог болох нь харагдаж байна. Тухайн эх жирэмсний хяналтанд орсон эсэх нь (P=0.03), мөн аль шатлалын эмнэлгийн эмчийн хяналтанд байсан нь эхийн сэтгэлзүйн байдалд нөлөөлдөг (P=0.02) байна. Судалгаанд оролцогч нийт эхчүүдийн 54.2% нь буюу талаас илүү хувь нь доорх өвчнүүдээр өвчилж байсан байна. Төрсөн нийт эхчүүдийн 0.4% - заг хүйтэн, 1.7% - бусад, 3.8%- сүрьеэ, 5%- вируст гепатит, 7.5%- тэмбүү, 8.7%ангина, 27.1%- шүд цоорох өвчнөөр өвчилж байсан байна. Тус бүрт нь авч үзвэл: хэвийн төрөлттэй эхчүүдийн 35%, эмгэг төрөлттэй эхчүүдийн 60%, төлөвлөгөөт кесар мэс заслын аргаар төрсөн эхчүүдийн 68.3%, яаралтай кесар мэс заслын аргаар төрсөн эхчүүдийн 53.3% нь дээрх өвчнүүдээр болон бусад төрлийн өвчнөөр өвдсөн байна. Эдгээрээс үзвэл төрж буй эхийн өвчлөл нь төрөлтийн үйл явцад нөлөөлж, төрөлтийн хэлбэрийг өөрчилдөг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл өвчлөл их байх тусам кесар мэс заслын аргаар төрөх хувь нэмэгдэж байна. Өвчлөл нь эхийг сэтгэл түгшилт, сэтгэл хямралд оруулахад нөлөөлж (P=0.0001) байна. Дүгнэлт: 1. Хэвийн болон эмгэг төрөх үйл явц, эхийн сэтгэлзүйд нөлөөлж (P=0.0001) байна. Энэ нь төрөлтийн хэлбэрээс хамаарч өөр хоорондоо харилцан адилгүй байна. 2. Төрж буй эхийн нас (P=0.02), боловсролын түвшин, жирэмсний хяналтанд орсон эсэх нь (P=0.03), эхийн нийт жирэмслэлтийн тоо (P=0.01), нийт төрөлтийн тоо (P=0.0001), төрсөн эхчүүдийн биеийн өвчлөл (P=0.0001), жирэмсэний тээлтийн хугацаа (P=0.0001) нь эхийн сэтгэл түгшилт, сэтгэл хямралд шууд нөлөөлдөг байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Хишигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
