Протоны шахуурга хориглогч эмийн талаарх эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага, дадалд эмнэлзүйн эм зүйчийн интервенцийн нөлөөг үнэлсэн дүн

Зохиогчид

  • А.Сосорбарам АШУҮИС, Эм Зүйн сургууль , УГТЭ, Эм зүйн алба Зохиогч
  • Т.Отгонбилэг УГТЭ, Эм зүйн алба Зохиогч
  • Б.Цэрмаа АШУҮИС, Эм Зүйн сургууль Зохиогч
  • С.Пүрэвсүрэн АШУҮИС, Эм Зүйн сургууль Зохиогч
  • Б.Тунгалаг АШУҮИС, Эм Зүйн сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Proton pump inhibitor drugs, Medical professionals, Surgical units, Knowledge, Attitudes, Practices

Хураангуй

Үндэслэл: Протоны шахуурга хориглогч (ПШХ) эмийн зохисгүй Протоны хэрэглээ урт хугацаанд эм-эмийн харилцан үйлчлэл, гаж нөлөө, үргүй шахуурга зардлыг нэмэгдүүлдэг тул ялангуяа хавсарсан өвчний оноштой, олон эм хориглогч эм хэрэглэдэг өндөр настны хувьд анхаарал хандуулах асуудал юм. Эмч, Эмнэлгийн эм зүйч, сувилагч нарын протоны шахуурга хориглогч эмийн талаарх мэргэжилтэн мэдлэг, хандлага, дадал нь эмийн зохистой хэрэглээнд нөлөөлөх чухал Мэс заслын тасаг хүчин зүйл бөгөөд протоны шахуурга хориглогч эмийн хэрэглээ болон Мэдлэг эмнэлгийн мэргэжилтнүүдийн эмийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг Хандлага судлах нь эмийн зохистой хэрэглээг сайжруулах ач холбогдолтой Дадал тул уг судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Протоны шахуурга хориглогч эмийн талаарх Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ)-ийн мэс заслын тасгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага, дадалд эмнэлзүйн эм зүйчийн интервенцийн нөлөөлөх байдлыг судлах. Арга, аргачлал: Протоны шахуургыг хориглогч эмийн талаарх УГТЭ-ийн мэс заслын тасгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох судалгааг нэг агшны загвараар, протоны шахуургыг хориглогч эмийн талаарх мэдлэг, хандлага, дадалд эмнэлзүйн эм зүйчийн интервенцийн үзүүлэх нөлөөг үнэлэхдээ проспектив препост интервенц судалгааны аргыг ашиглав. Судалгааны өгөгдөлд SPSS26.0 статистикийн программыг ашиглан тойм статистик боловсруулалт хийв. Үр дүн: Нийт 96 мэргэжилтнүүдээс эмч 33 (34.37%), сувилагч 60 (62.50%) болон эм зүйч 3 (3.13%) асуумж авсан бөгөөд судалгаанд оролцогчдын 28 (29.17%) нь эрэгтэй, 68 (70.83%) нь эмэгтэй байв. Насны бүлгийн хувьд 18-30 (35.42%) болон 31-40 (32.29%) насны бүлэг их байв. Протоны шахуурга хориглогч эмийн талаарх эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэгийн дундаж оноо интервенцийн өмнө 12.13±2.74, интервенцийн дараа 15.42±2.29 болж нэмэгдсэн байв. Мэс заслын тасгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэгийн дундаж оноотой хүйс (r=-0.35, p<0.001), мэргэжил (r=0.48. p<0.001), боловсролын зэрэг (r=0.21, p=0.041), ажилласан жил (r=0.22, p<0.001) нь ач холбогдол бүхий хамааралтай байна. Эмч нарын бүлэг сувилагч нарын бүлэгтэй харьцуулахад ялгаатай байсан (p<0.05) харин эм зүйч нарын бүлэгтэй статистикийн хувьд ялгаагүй байна. Дүгнэлт: Протоны шахуурга хориглогч эмийн талаарх мэс заслын тасгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэгийн дундаж оноо 12.13±2.74, зохистой хэрэглээний дадлын дундаж оноо 15.73±2.1, хандлагын дундаж оноо 25.44±2.26 байна. Эмнэлзүйн эм зүйчийн интервенцийн нөлөөгөөр протоны шахуурга хориглогч эмийн талаарх мэс заслын тасгийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлага сайжирсан боловч дадалд нөлөөлөөгүй байна. Иймээс протоны шахуурга хориглогч эмийн зохистой хэрэглээг сайжруулахын тулд эмнэлгийн мэргэжилтнүүдэд тасралтгүй сургалт явуулах хэрэгтэй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: А.Сосорбарам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл