Монгол улсад осол гэмтлийн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн амьдрах боломжтой алдсан жилүүдийн тооцоо
Түлхүүр үг:
Осол гэмтэл, Амьдралын алдсан жил, 0-15 нас, Нас баралтХураангуй
Үндэслэл: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2022 оны тоон мэдээгээр дэлхийд нийт 7.9 тэрбум хүн амьдарч байгаагаас 55.4 сая орчим хүн жил бүр нас барж байна. Эдгээр нас баралтаас 4.4 сая хүн осол, гэмтлийн улмаас амь насаа алдсан тухай баримт. Монгол Улсын хүн амын дунд осол гэмтлийн шалтгаанаар нас барах, өвчлөх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, осол гэмтлийн шалтгаан нь 2022 оны байдлаар өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж байна. Зорилго: Монгол Улсад осол гэмтлийн шалтгаанаар нас барсан 0-15 насны хүүхдүүдийн амьдрах боломжтой алдсан жилүүдийг тооцох. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг хийхдээ дискретив судалгааны загварыг ашиглан хийж гүйцэтгэв. Судалгааны тоон мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн нэгдсэн дата сангаас Монгол Улсын хэмжээнд 2016-2020 онуудад осол гэмтлийн шалтгаанаар нас барсан 0-15 насны хүүхдүүдийн нас баралтын 1454 тоон мэдээг ашигласан. Таван жилийн хугацааны осол гэмтлийн шалтгаант 1454 нас баралтын тоон мэдээлэлд үндэслэн амьдрах боломжтой алдсан жилүүдийн тооцоог ДЭМБ-ын өвчний дарамт тооцох аргачлалын дагуу тооцоолсон. Үр дүн: Монгол Улсын хэмжээнд 2016-2020 оны хооронд осол гэмтлийн шалтгаант 13551 нас баралт бүртгэгдсэний 10.7%-ийг 0-15 насныхан эзэлж байна. 0-15 насны хүүхдүүдийн нас баралтын 61.6%-ийг эрэгтэй, 38.4%-ийг эмэгтэй хүүхдүүд эзэлж байна. 5 жилийн хугацаанд осол гэмтлийн шалтгаанаар нийт 1454 хүүхэд нас барснаар нийт 97559 амьдрах боломжтой жилийг алдаж байна. Нэг хүүхэд дунджаар 67±6 жилийг алдаж байна. Хүйсийн хувьд авч үзэхэд эрэгтэйчүүд 57925 жил, эмэгтэйчүүд 39634 амьдрах боломжтой жилийг алдаж байгаа нь тус тус тодорхойлогдлоо. Осол гэмтлийн улмаас амьдрах боломжтой алдсан жилийг насны бүлгийн хувьд авч үзэхэд 0-4 насныхан 61226 (62.8%) жил, 5-9 насныхан 15240 (15.6%) жил, 1015 насныхан 21093 (21.6%) жилийг алдсан байна. 0-4 насныхан бусдад хорлогдох шалтгаанаар 12138 жил, 5-9 насныхан зам тээврийн ослоор 5110 жил, 10-15 насныхан амиа хорлолтын шалтгаанаар 6800 амьдрах боломжтой жилийг хамгийн их алдсан байна. Дүгнэлт: Монгол Улсад 2016-2020 онуудад осол гэмтлийн шалтгаанаар 1454 хүүхэд нас барснаар амьдрах боломжтой алдсан жил 97559 байна. Нэг хүүхэд дунджаар 67±6 амьдрах боломжтой жилийг алдаж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их жилийг алдсан байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Пүрэвгэрэл, П.Цэдэн, Ю.Гантөгс
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
