Монгол улс дахь зоонозын өвчний эрх зүйн орчинд хийсэн дүн шинжилгээ

Зохиогчид

  • Б.Амгаланбаяр АШУҮИС, НЭМС, Эдидемиологи, биостатистикийн тэнхим , ЗӨСҮТ, Захиргааны алба Зохиогч
  • О.Нандин-Эрдэнэ ХАБҮЛЛ, Захиргаа, техник хангамжийн хэлтэс Зохиогч

Түлхүүр үг:

Zoonotic disease, Law, Order, Regulation

Хураангуй

Үндэслэл: Дэлхий дээр хүн, мал амьтдад халдвар үүсгэж болзошгүй Зоонозын өвчин 1415 бичил биетнийг нээн илрүүлсэн байдгаас 60 орчим хувь нь Эрх зүй зоонозын өвчлөл эзэлдэг. Манай орны газар зүй, байгаль цаг уурын Хууль онцлог бүхий нутагтай, зоонозын өвчний бүх төрлийн агуулагч, Тушаал дамжуулагчидтай байдаг. Хүн амаасаа 20 дахин их бэлчээрийн болон Журам тэжээвэр мал, амьтантай зэрэг үндэслэлүүд нь зоонозын халдварт өвчний өндөр эрсдэл бүхий оронд тооцогддог болохыг НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага мэдээлсэн. Зоонозын халдварын хүний өвчлөлийн 2023 оны тохиолдлын тоог сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 13.5 дахин өссөн байна. Үүний 86.4 хувийг хачгаар дамжих халдвар, 10.6 хувийг галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдол, тарваган тахал, хумхаа, боом, бэтгийн хүний өвчлөл тус тус эзэлж байна. Иймд зоонозын халдварын үеийн эрх зүйн баримт бичигт үнэлгээ хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох шаардлагатай байна. Зорилго: Монгол улсын хэмжээнд зонхилон тохиолдож буй зоонозын халдварт өвчний талаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх. Арга, аргачлал: Судалгааг дескрептив болон чанарын судалгааны баримт бичиг судлах контент анализын аргыг ашиглан зоонозын халдварт өвчний бүтэц, зохион байгуулалт, тусламж, үйлчилгээ, тандалтын тогтолцоо, хариу арга хэмжээтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг судалсан. Судалгаанд нийт 9 төрлийн 96 эрх зүйн баримт бичгүүдийг цуглуулан docs.google.com программын spreadsheets цэсэд эрх зүйн баримт бичгүүдийг төрөлжүүлэн ангилж, эрх зүйн орчны чиг хандлага, давхцалыг илрүүлэх, шинж чанарыг тодорхойлох, хэрэгжилт, хоорондын уялдаа холбоог баримт бичгийн болон агуулгын задлан шинжилгээний аргаар судалгааг хийж үр дүнг боловсруулсан. Үр дүн: Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005), ДЭМБ-ын Ази номхон далайн бүсийн гишүүн орны хувьд Ази номхон далайн бүсийн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, шинэ сэргэн тархах халдварт өвчний стратеги (APSED III) 8 чиглэлийн бүрэн болон хэсэгчлэн хэрэгжүүлдэг ч 2017 оноос хойш “Зоонозын өвчин” гэсэн IV бүлгийг нэмж оруулан гишүүн орнуудын хамт хэрэгжүүлж байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 3 зүйл, заалтыг дам хэлбэрээр, Дархлаажуулалтын тухай хуулийн 9 заалтыг шууд, 2024 онд шинээр батлагдсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг Зоонозын халдварт өвчний үеийн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах, өвчлөл, дэгдэлт, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах үйл хүрээнд бүхэлд нь тус тус мөрддөг нь бусад төрийн байгууллагуудын нийтлэг мөрдөж буй хууль эрх зүйн хүрээнд байгаа ч Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн төвийн хувьд тусгайлсан хууль болон шууд хэрэгжүүлэн ажиллах заалтууд тодорхой тусгагдаагүй байна. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160 дугаар тушаалыг мөрдөн тарваган тахал, боом, хачигт халдварууд, галзуу, бэтэг зэрэг зонхилон тохиолдох 6 өвчний хяналт сэргийлэлтийн зааврыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байгаа ч нийт судалж, шинжилж, хяналтад авах шаардлагатай 34 зоонозын халдвараас 6 (17.6%) халдварыг батлагдсан зааврын дагуу хянаж байна. Дүгнэлт: Зоонозын өвчний тусламж, үйлчилгээтэй холбоотой болон бусад салбаруудтай хамтран ажиллах, хяналт, тандалтын тогтолцооны эрх зүйн орчны хамрах хүрээ дутагдалтай байна. Эрүүл мэндийн салбарын хүрээнд хэрэгжүүлэхээр батлагдсан зоонозын халдварын хяналт, тандалт, хариу арга хэмжээтэй холбоотой тушаал, журам зааврын тоо нэмэгдэхэд дагаад хүний өвчлөлийн тохиолдлын тоо буурсан байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-03-20

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл