АШУҮИС-ийн Эрүүл мэндийн эдийн засагч хөтөлбөрийн үнэлгээ
Түлхүүр үг:
Health economists, Programs, Summative, EvaluationХураангуй
Үндэслэл: XXI зуунд Анагаахын боловсрол судлалын салбарт гарсан Эрүүл мэндийн томоохон дэвшил бол нотолгоонд суурилсан анагаах ухааныг түшиглэн эдийн засагч сургуулиуд сургалтаа явуулж эхэлсэн байдаг бөгөөд улмаар энэ нь Хөтөлбөр хамгийн үнэн бодит нотолгоонд суурилсан анагаах ухаан болсон Сумматив байна. Нотолгоонд суурилсан анагаах ухаан боловсролын арга зүй нь Үнэлгээ тухайн анагаах ухааны мэдлэг мэдээлэл сайн, муу эсэхийг эс харгалзан нотолгоо дэлгэн тавьдаг. Анагаахын боловсролын үнэлгээг үнэн бодит судалгааны үр дүн төдийгүй суралцагчид өөрсдийн хамрагдаж буй сургалтын хөтөлбөрийг хүртээмжтэй байдлыг хэр ойлгож ухаарсанд тулгуурлаж хийнэ. Аливаа сургалтын байгууллага сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд тогтмол үнэлгээ хийж эргэх холбоотой ажиллах нь сургалтын хөтөлбөр амжилттай хэрэгжих нэг үндэс юм1. Үнэлгээг 2 зарчмаар явуулдаг ба явцын (форматив) үнэлгээний арга нь оюутны сурах үйл ажиллагаанд туслах тэднийг дэмжих, урамшуулах зорилгоор суралцах явцад нь хийдэг бөгөөд энэ нь эргээд сургалтын үйл ажиллагаанд эргэх холбоотойгоор нөлөөлдөг. Харин төгсгөлийн (сумматив) үнэлгээ нь сургалтын бүтэн мөчлөг явж өнгөрсний дараа оюутны эзэмшсэн мэдлэг, ур чадварын түвшинг тодорхойлох зорилгоор хийж хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү? сайжруулах уу? эсвэл зогсоох уу? гэдэгт хариулах зорилгоор үнэлдэг2. АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрүүл мэндийн бодлогын тэнхим 2000 оноос Эрүүл мэндийн эдийн засагч бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрт явцын болон төгсгөлийн үнэлгээ хийх, төгсөгчид ажлын байранд гарсны дараа тухайн хөтөлбөрөөр эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь ажлын байрны хэрэгцээ шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлох хэрэгцээ, шаардлага өндөр байна. Мөн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгоход ямар мэдлэг, ур чадвар дутагдаж байгааг тодорхойлох, хөтөлбөрийн агуулгыг ажил олгогчдын хүрээнд хэрэгцээний үнэлгээ хийлгэх, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг нотолгоонд суурилсан мэдээлэлд тулгуурлан хийх нь үндэслэл болсон. Зорилго: Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг үнэлэх. Арга, аргачлал: Судалгааг агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Мэргэжилтэн бэлтгэсэн хөтөлбөрт өгсөн сэтгэл ханамж, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлохдоо түүний агуулгыг бүрэн багтаасан асуулгын дагуу төгсөгч болон хамтран ажиллагч эмч, ажил олгогч нараас асуумж судалгаа авсан. Сургалтын сэтгэл ханамжийн талаар оюутан, багш, ажил олгогч, төгсөгчдийн үнэлгээг тооцохдоо лайкерт үнэлгээг ашиглаж (1-5), тойм статистикийн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд 29 байгууллагын хамтран ажиллагч, ажил олгогч нарын нийт 92 удирдах ажилтны төлөөллийг хамруулсан. Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнууд тухайн байгууллагад эрүүл мэндийн эдийн засагч шаардлагатай эсэхэд 89.1% нь шаардлагатай гэсэн хариулт өгсөн байна. Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр 2006-2017 оны хоорондох төгсөгчид Эрүүл мэндийн эдийн засагч сургалтын хөтөлбөрийг 85% нь дундаас дээш үр дүнтэй гэж үнэлсэн байна. I-IV дамжааны оюутнууд сургалтын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн ба IV дамжааны оюутнуудын 91%, III дамжааны оюутнуудын 89.3%, II дамжааны оюутнуудын 80%, I дамжааны оюутнуудын 87% нь хангалттай гэж үзсэн байна. Мөн хичээл хоорондын уялдаа холбоог I-IV дамжааны оюутнуудын 79% нь дундаас дээш буюу сэтгэл ханамжтай гэж үнэлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудаас эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр төгсөгчдийн сургалтын агуулгын хэрэгцээг үнэлэхэд 77.2% нь өөрчлөлтийн удирдлага, 79.3% нь гүйцэтгэлийн удирдлага, 83.7% нь үйл ажиллагааны удирдлага, санхүүгийн удирдлага, 78.3% нь төслийн менежмент, 87.1% нь төлөвлөлт, 79.3% нь удирдах ажилтны ёсзүй шаардлагатай гэсэн байна. Дүгнэлт: Эрүүл мэндийн эдийн засагч бакалаврын сургалтын хөтөлбөрийг үнэлэхэд оюутнуудын сэтгэл ханамжийн түвшин 4.36 ± 0.14, багш нар 4.14±0.66, төгсөгчид 4.11±0.78 дундаас дээш үр дүнтэй гэж үнэлсэн байна. Ажил олгогчид 89.1% нь тухайн байгууллагад эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэн шаардлагатай гэж үнэлсэн байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Г.Баярбат, Э.Батмандуул, Х.Сэр-Од, А.Пүрэвгэрэл, Т.Ариунтуяа, Ю.Гантөгс, П.Цэдэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
