Амны хөндийн кандидозын хоруу чанарын зарим хүчин зүйлсийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
Аспартил протейназа, Ген хэвшинж, Фосфолипаза, Albicans-ийн бус candida, C.albicansХураангуй
Үндэслэл: Кандидоз нь хүний арьс, үтрээ, улаан хоолой, ходоод гэдэсний зам, болон амны хөндийд нийтлэг халдвар юм. Амны хөндийн кандидоз (АХК)-ийн халдварын тохиолдлыг эрт илрүүлж, тохиромжтой эмчилгээг хийх нь ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амд хүндрэл болон нас баралтыг бууруулах чухал арга хэмжээ болох юм. Зорилго: Ахмад настанд амны хөндийн кандидозын халдварын тохиолдолыг илрүүлж, зарим хоруу чанарын хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нүүр амны согог заслын тасгаар үйлчлүүлж буй 55-аас дээш насны нийт 253 үйлчлүүлэгчийг судалгаанд хамрууллаа. Үйлчлүүлэгчдээс амны хөндийн арчдасны сорьц цуглуулж, АХК үүсгэгч, түгээмэл илэрдэг 8 зүйлийг молекул биологийн арааг ялган дүйв. Илэрсэн омог тус бүрд аспартил протейназа (Saps) болон фосфолипаза ферментийг (PLB) кодлогч генүүдийг мультиплекс ПГУаар илрүүлж, C.albicans-ийн ген хэвшинжийг тодорхойллоо. Үр дүн: Судалгаанд хамруулах шалгуур хангасан нийт 253 оролцогчдын 116 (45.8%)-д Candida spp илэрсэнээс 82.8% (96/116) нь C.albicans, 10.3% (12/116) C.glabrata, 0.9% (1/116 C.kefyr), 0.9% (1/116) C.tropicalis, 0.9% (1/116) C.krusei, 4.3% (5/116) C.albicans болон C.glabrata-ийн холимог халдвар тус тус тодорхойлогдлоо. Судалгаанаас илэрсэн Candida spp-ийн 75.9% нь фосфолипазагийн идэвхитэй, 78.4% нь аспартил протейназагийн идэвхитэй байлаа. Хоруу чанарын хүчин зүйлүүд хоршин илэрсэн байдлыг C.albicans-ийн ген хэвшинжүүдэд авч үзэхэд 2 хоруу шинж илэрсэн 62 омгийн 12.9% нь А хэвшинж, 27.4% нь B хэвшинж, 8.1% нь C хэвшинж байсан бол D хэвшинж гэж тодорхойлогдсон 44 омгийн 51.6% нь фосфолипаза болон аспартил протеиназа идэвхитэй тодорхойлогдсон. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын 45.8%-д Candida spp илэрсний 82.8% C.albicans, 17.2% нь albicans-ийн бус candida байлаа. Candida-ийн зүйлүүд нь аспартил протейназа болон фосфолипазагийн идэвхи өндөр байна. C.albicans-ийн ихэнх хувь нь D ген хэв шинжид хамаарч байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Л.Өнөржаргал
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
