Ногоон өнгөөр гэрэлтэгч уургийн шинжлэх ухааны зарим хэрэглээг тодруулсан нь

Зохиогчид

  • Д.Анужин АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Б.Журамт АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Л.Энхсайхан АШУҮИС, Био-АС, Дархлаа судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

GFP, Флюоресценци, Плазмид, Трансформаци

Хураангуй

Үндэслэл: Ногоон өнгөөр гэрэлтэгч уураг (Green Fluorescent ProteinGFP) 1962 онд анх нээгдсэн үеэс хойш шинжлэх ухааны олон салбарууд ялангуяа, биологи болон био-анагаах ухааны салбарт хавдрын оношилгоо, эмчилгээнд нэвтэрсээр иржээ. Нобелийн шагналыг Химийн салбарт 2008 онд ногоон өнгөөр гэрэлтэгч уургийг нээн судалсан Шимомура, Чалфие, Циен нарын багт олгох үеэр Нобелийн хороо GFPийг хорт хавдрын эсийн тархалт зэрэг нүдэнд үл үзэгдэх биохимийн үйл явцыг харагдахуйц болгож буй чиглүүлэгч од хэмээн нэрлэсэн байна. Зорилго: Ногоон өнгөөр гэрэлтэгч уургийн шинжлэх ухааны зарим хэрэглээг тодруулан судлах. Арга, аргачлал: Бид Thomson Reuters, Pubmed-central database, google scholar зэрэг цахим эх сурвалжид ногоон өнгөөр гэрэлтэгч уургийн ашиглан нийтлэгдсэн бүтээлүүдийн тоймтой эх зохиол судлалын магадлан шинжлэх, нэгтгэн дүгнэх аргыг ашиглан танилцаж дүгнэлт хийв. Энэхүү судалгааг эхлүүлэх ёс зүйн зөвшөөрлийг АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар хэлэлцүүлэн судалгааг эхлүүлэх зөвшөөрөл авсан болно (2023/3-09). Дүгнэлт: Олон улсын шинжлэх ухааны олон салбарт шинэ нээлт, бүтээлийн төлөө ногоон өнгөөр гэрэлтэгч уураг экспресслэгч плазмидыг ашиглаж байгаагаас хорт хавдар, ген эмчилгээний салбарт түгээмэл хэрэглэгдэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Журамт, Л.Энхсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл