Хоол боловсруулах замын дурангийн шинжилгээнд пропофолын хэрэглээ, хөөрлийг судалсан үр дүн

Зохиогчид

  • Т.Маралмаа АШУҮИС, Био-Анагаахын Эм судлалын тэнхим Зохиогч
  • С.Сарнай АШУҮИС, Био-Анагаахын Эм судлалын тэнхим Зохиогч
  • Б.Ойгончимэг АШУҮИС, Био-Анагаахын Эм судлалын тэнхим Зохиогч
  • Ц.Тэмүүлэн АШУҮИС, Монгол-Япон сургалтын эмнэлэг Зохиогч
  • Б.Марал АШУҮИС, Монгол-Япон сургалтын эмнэлэг Зохиогч
  • Ц.Сарантуяа Интермед эмнэлэг, Хоол боловсруулах дурангийн тасаг Зохиогч
  • Д.Нарантунгалаг АШУҮИС, Био-Анагаахын Эм судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Endoscopy, Panendoscopy, Paradoxical reaction, Average dose, BMI

Хураангуй

Үндэслэл: Тайвшруулах нөлөөт зарим эмийг хэрэглэснээр хоол Эндоскопи боловсруулах замын дурангийн шинжилгээний үед тохиолдох Панэндоскопи үйлчлүүлэгчийн айдас, таагүй мэдрэмжийг арилгах, эмч шинжилгээг Пародоксикал илүү тайван, гүйцэтгэл сайтай хийх боломжийг олгодог. Пропофол Дундаж тун (2,6 диизопрофилфенол-10 мг/мл) нь хоол боловсруулах дурангийн БЖИ шинжилгээнд өргөн хэрэглэгддэг богино хугацааны үйлдэлтэй тайвшруулах, амнетик, гипнотик үйлчилгээтэй индукцийн бодис юм. Дурангийн шинжилгээний үед эмийг давтан хийх тун, хугацааг тооцоход үйлчлүүлэгч бүрийн хариу урвалаас хамааран хүн бүрд пропофолын нийт тун харилцан адилгүй байдаг. Тайвшруулах нөлөөт эмүүдийн хэрэглээнд зарим тохиолдолд парадоксикал эффект буюу хөөрөл илэрдэг. Энэ нь зөвхөн дурангийн үйл явц, гүйцэтгэлийг доройтуулаад зогсохгүй өвчтөн өөртөө гэмтэл учруулж болзошгүй юм. Пропофолын хэрэглээнд хөөрөл үүсгэх эрсдэлт хүчин зүйл одоогоор бүрэн тодорхой болоогүй буюу судалгаа хомс байна. Зорилго: Дурангийн шинжилгээний үед мэдээгүйжүүлэгийн бус эмчийн тайвшруулах эм хэрэглээний үр дүнг тооцох, хөөрөлд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг АШУҮИС, Био-Анагаахын сургуулийн Эм судлалын тэнхим, Интермед эмнэлгийн Хоол боловсруулах дурангийн тасгийг түшиглэн байгууллагад суурилсан, ажиглалт судалгааны ретроспектив загварыг ашиглан, 2018-2022 оны хооронд дурангийн шинжилгээнд хамрагдсан 6393 үйлчлүүлэгчдээс хамруулах болон хасах шалгуурын хүрээнд 3693 үйлчлүүлэгчдийн мэдээлэлд үндэслэн, судалгааг хийж гүйцэтгэсэн. Судалгааны ажлын үр дүнгийн тоон мэдээллийг боловсруулахдаа Microsoft Excel, ЅРЅЅ26.00 (IBM software, Inc. USA) программуудыг ашиглан, дундаж утга, стандарт хазайлт, стандарт үзүүлэлтүүдийг тус тус тодорхойлон, хамаарлыг Пирсоны корреляцийн аргаар тооцоолов. Үр дүн: Нийт 3693 үйлчлүүлэгчдээс улаан хоолой, ходоод дээд гэдэсний дурангийн шинжилгээнд 16-69 насны (дундаж нас 42.78±12.76 жил) 2118 (57.351%), бүдүүн гэдэсний дуранд 17-70 насны (дундаж нас 45.06±12.97 жил) 251 (6.797%), панэндоскопид 16-70 насны (дундаж нас 46.72±11.60 жил) 1324 (35.852%) тус тус хамрагдсан. Тайвшруулалтад хэрэглэсэн пропофолын дундаж тун улаан хоолой, ходоод дээд гэдэсний дурангийн шинжилгээнд 101.92±47.31 мг, бүдүүн гэдэсний дуранд 151.51±61.5 мг, панэндоскопид 188.55±60.17 мг байв. Судалгаанд нийт хамрагсдын 24.24% (895) хөөрөл илэрсэн ба нас нь сул сөрөг хамааралтай, биеийн жин, хүйс ба пропофолын тун нь хөөрөлтэй сул эерэг хамааралтай байгаа нь тус тус тодорхойлогдсон. Дүгнэлт: Дурангийн шинжилгээний төрөл, үргэлжлэх хугацаанаас хамааран профопол хэрэглэсэн тунгийн дундаж үзүүлэлт харилцан адилгүй, статистикийн хувьд ялгаатай нь ажиглагдаж байна. Пропофол ашигласан тайвшруулалтад илэрсэн хөөрөлд үйлчлүүлэгчдийн нас харьцангуй залуу байх, жингийн илүүдэл, пропофолын тун хамааралтай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Ойгончимэг, Д.Нарантунгалаг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2024-01-28

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл