Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн дунд чихрийн шижинг илрүүлсэн дүн
Түлхүүр үг:
Чихрийн шижин, Эсдэлт хүчин зүйлс, Тархалт, Эрт илрүүлэгХураангуй
Үндэслэл: Халдварт бус өвчин болох чихрийн шижингийн тархалт, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн тархалт Монгол улс төдийгүй дэлхий дахинд нэмэгдсээр байна. Монгол улс тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г улс орон даяар зохион байгуулсан. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан хүн амын дунд чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалт болон чихрийн шижин, шинээр оношлогдсон чихрийн шижин, чихрийн шижингийн урьдал байдлын тархалтыг тодорхойлох нь энэ судалгааны ажлын үндэслэл болсон. Зорилго: Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийн дунд чихрийн шижинг илрүүлсэн байдлыг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг 2022 оны 5 сарын 1-нээс 2023 оны 4 сарын 1-нийг хүртэл Монгол улс даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдсан 18-аас дээш насны нийт 187615 чихрийн шижинтэй болон чихрийн шижингүй хүмүүс хамрагдсан. Асуумжаар өмнө нь чихрийн ЧШ оношлогдож байсан хүмүүсээс гадна өлөн үеийн глюкозын (ӨҮГ) түшингээр ЧШ онош шинээр батлагдсан нийт хүн амыг хамруулан чихрийн шижингийн тархалт тодорхойлов. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын 64.1% нь эмэгтэй, 35.9% нь эрэгтэй, дундаж нас 49.0±12.9 жил байлаа. ЧШ-гийн тархалтыг тогтооход 6.9% (n=13031) нь ЧШ-тэй, 5.6% (n=10488) нь өлөн үеийн глюкозын өөрчлөлттэй байв. Шинээр оношлогдсон ЧШ-гийн тархалтыг тогтооход 3.4% (n=6448) ба нийт чихрийн шижингийн 50.5%-ийг эзэлж байна. Шинээр оношлогдож буй ЧШ-гийн дундаж ӨҮГ 9.5±3.2 ммоль/л бол өмнө оношлогдсон ЧШ-ийн дундаж ӨҮГ 8.9±3.9 ммоль/л байлаа. Чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээгээр хүн амын 19.4% (n=50031) нь ЧШ-ийн өндөр эрсдэлтэй байна. Чихрийн шижингийн удамтай байх, нас, хэвлийн таргалалт нь ЧШ-гийн эрсдэлт хүчин зүйл болж байв. Дүгнэлт: Чихрийн шижингийн тархалт 6.9% байгаа нь Халдварын бус архаг өвчний эрсдэлт хүчин зүйлсийн үндэсний судалгаатай дүйж байна. Үүнээс шинээр оношлогдсон ЧШ нь нийт чихрийн шижингийн тал хувийг бүрүүлж байгаа нь оношлогдоогүй чихрийн шижингийн тархалт өндөр байгааг харуулж байна. Монгол хүн амын дунд чихрийн шижингийн эрсдэлт хүчин зүйлсээс чихрийн шижингийн удамтай эсэх, биеийн жингийн илүүдэл, хэвлийн таргалалтай байх нь ЧШ-ийн эрсдэлийг илүүтэй нэмэгдүүлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Хишигнэмэх, Б.Оюунтөгс, Х.Алтайсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
