Зүрхний ховдлын үйл ажиллагааны шинж тэмдэггүй алдагдлыг чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд илрүүлсэн нь
Түлхүүр үг:
Артерийн гипертензи, Биомаркер, Натри хөөгч пептидийн сорил, Эрсдэлт хүчин зүйлХураангуй
Үндэслэл: Чихрийн шижин 2 хэв шинж зүрхний дутагдал үүсэх эрсдэлийг 2-4 дахин ихэсгэдэг. Иймд чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд ховдлын үйл ажиллагааны шинж тэмдэггүй үйл ажиллагааны алдагдлыг натри хөөгч пептидийн сорилын тусламжтай эрт илрүүлэх нь нь зүрхний дутагдлын өвчлөл ба эндэгдлийг бууруулах хамгийн оновчтой арга юм. Зорилго: Зүрхний дутагдлын эмнэлзүйн шинж тэмдэггүй, чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд натри хөөгч пептидийн сорилын тусламжтай зүрхний үйл ажиллагааны алдагдлыг илрүүлж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлоход оршино. Арга, аргачлал: Энэхүү тохиолдол хяналтын судалгаанд 35-64 насны, зүрхний дутагдлын эмнэлзүйн шинж тэмдэггүй, чихрийн шижинтэй ба чихрийн шижингүй хүмүүсийг хамруулсан. Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийг асуулгын ба үзлэгийн аргаар аргаар илрүүлсэн. Зүрхний ховдлын үйл ажиллагааны алдагдлыг натри хөөгч пептидийн сорилоор үнэлсэн. Натри хөөгч пептидийн хэмжээг Р1А1100 маркийн анализаторыг ашиглаж тодорхойлсон. Натри хөөгч пептидийн хэмжээ >300 пг/мл байвал хэвийн түвшнээс их буюу сорилыг эерэг гэж үзсэн. Натри хөөгч пептидийн сорил эерэг гарсан тохиолдолд зүрхний ховдлын үйл ажиллагаа алдагдсан гэж үнэлсэн. Үр дүн: Судалгаанд 35-64 насны нийт 536 хүн хамрагдсанаас чихрийн шижинтэй 150, чихрийн шижингүй 386, эмэгтэй 52.4% (281), дундаж нас 52.8±7.8 жил байв. Зүрхний ховдлын үйл ажиллагааны алдагдал чихрийн шижинтэй бүлгийн 7.3%-д, чихрийн шижингүй бүлгийн 5.2%д тус тус илэрсэн. Чихрийн шижинтэй бүлэгт зүрхний ховдлын үйл ажиллагааны алдагдал нас ахих тутам ихсэж байсан ба эмэгтэйчүүдэд арай илүү илэрч байсан боловч статистикийн ач холбогдол ялгаа илрээгүй (8.3% ^8 6.4%, р>0.05). Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд зүрхний ховдлын үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдэлийг өвчний үргэлжилсэн хугацаа (5.30, 95%С1 1.36-20.66), хяналтгүй артерийн гипертензи (3.80, 95%С1 1,07-13.44), ахимаг нас (5.40, 95%С1 1.29-22.88) статистикийн үнэн магадлалтай ихэсгэж байсан. Дүгнэлт: Чихрийн шижингүй бүлэгтэй харьцуулахад чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд зүрхний ховдлын үйл ажиллагааны алдагдал 1.4 дахин их илэрсэн, гэхдээ статистикийн ая холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдэд зүрхний ховдлын үйл ажиллагааны алдагдал үүсгэх эрсдэлийг ахимаг (55-64) нас 5.4 дахин, өвчний удаан (>10 жил) үргэлжилсэн хугацаа 5.3 дахин, хяналтгүй артерийн гипертензи 3.8 дахин тус тус ихэсгэж байсан.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Чингэрэл, С.Пагмадулам
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
