Атопийн дерматиттай насанд хүрэгчдийн стресс, кортизолын түвшин ба үрэвслийн үзүүлэлтүүд хоорондын хамаарал
Түлхүүр үг:
Сэтгэл түгшилт, HPA тэнхлэг нейтрофил/ лимфоцитын харьцааХураангуй
Үндэслэл: Атопийн дерматит нь архаг, дахилтат явцтай арьсны үрэвсэлт өвчин бөгөөд дархлааны зохицуулга, арьсны хоригийн алдагдлаас гадна нейро-эндокриний хүчин зүйлс чухал үүрэгтэй. Сэтгэлзүйн стресс нь hypothalamus-pituitary-adrenal (HPA) тэнхлэгийн үйл ажиллагаанд нөлөөлж, кортизолын ялгаралт болон үрэвслийн хариу урвалыг өөрчилдөг. Гэсэн хэдий ч кортизол, нейтрофил/лимфоцитын харьцаа (NLR), сэтгэлзүйн үзүүлэлтүүд болон өвчний хүндийн зэрэг хоорондын уялдаа хангалттай судлагдаагүй байна. Зорилго: Атопийн дерматиттай хүмүүсийн кортизол, нейтрофил/лимфоцитын харьцаа болон сэтгэлзүйн үзүүлэлтүүдийг эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгаанд атопийн дерматиттай 12 өвчтөн, эрүүл хяналтын 12 оролцогчид хамруулж тохиолдол хяналтын судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Кортизолын түвшин, цусны дэлгэрэнгүй шинжилгээ (NLR тооцоолох), сэтгэлзүйн үнэлгээ (PHQ-9, Patient Health Questionnaire-9; GAD-7, Generalized Anxiety Disorder-7) хийсэн. Атопийн дерматитийн хүндийн зэргийг SCORAD оноогоор үнэлж, статистикийн харьцуулалт болон хамаарлын шинжилгээ хийсэн. Үр дүн: Атопийн дерматиттай бүлгийн кортизолын түвшин хяналтын бүлгээс статистикийн ач холбогдолтой бага байсан (p<0.001). Кортизол нь SCORAD (r=-0.65, p=0.021) болон сэтгэл түгшилтийн асуумж (GAD-7) оноо (r=-0.56, p=0.036)-той сөрөг хамааралтай байв. Өвчний үргэлжилсэн хугацаа болон кортизолын түвшин хооронд сөрөг хамаарал ажиглагдсан (r=-0.53, p=0.075). Дүгнэлт: Атопийн дерматитийн үед HPA тэнхлэгийн зохицуулга алдагдаж, кортизол буурах нь өвчний хүндийн зэрэг болон сэтгэлзүйн стрессийн түвшинтэй холбоотой байж болзошгүй. Иймд өвчний менежментэд сэтгэлзүйн үнэлгээг хамтатган авч үзэх шаардлагатай.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Гэрэлцэцэг, Ө.Дугармаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
