Nutritional status and handgrip strength variation before and after dialysis treatment

Authors

  • Б.Мөнх-Од АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Author
  • Д.Мөнхзаяа АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Author
  • Х.Алтайсайхан АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Author
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Author

Keywords:

Hemodialysis, End-satge disease, Renal failure

Abstract

Үндэслэл: Шим тэжээлийн алдагдлыг үнэлэх олон аргуудыг судлаачид судлан эмнэлзүй болон эрдэм шинжилгээний ажлуудад өргөнөөр ашиглаж байна. Тухайлбал гарын атгах хүч (ГАХ)-ийг хэмжих нь шим тэжээлийн үнэлгээний цаг хугацаа, өртөг хэмнэсэн нэг арга болох нь батлагдсаар байна. Манай улсын хувьд бөөр орлуулах, диализ эмчилгээний үеийн шим тэжээлийн байдлыг судалсан судалгаа хараахан хийгдээгүй байна. Зорилго: Чихрийн шижинтэй хүмүүст диализ эмчилгээний үеийн гарын атгах хүчний өөрчлөлтийг шим тэжээлийн байдалтай холбон судлах. Арга, аргачлал: Судалгаанд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2023 онд гемодиализ эмчилгээнд хамрагдсан нийт ЧШ-тэй 102 хүнийг хамруулав. Судалгааг нэг-агшингийн судалгааны загвараар хийж гүйцэтгэсэн. Бид эмчилгээний өмнөх ба дараах биеийн жин, гарын атгах хүчийг хэмжин зөрүүг тус тус тооцоолсон. Үр дүн: Судалгаанд нийт 102 хүн хамрагдсан ба 65.1% (n=65) эрэгтэй, дундаж нас 51.2±14.8 жил, диализийн дундаж хугацаа 4.6±4.1 жил байв. Биеийн жингийн дундаж өөрчлөлт буюу хуурай жингийн дундаж 4.22 кг (0-17 кг хооронд хэлбэлзэж) байв. Биеийн жинд мэдэгдэхүйц өөрчлөлт орсон хүмүүст диализ эмчилгээний өмнөх ба дараах ГАХ-ыг хэмжихэд статистик ач холбогдол бүхий ялгаатай бага байв. Биеийн жин 5 кг хүртэл буурсан эрэгтэй оролцогчдын хувьд ГАХ 22 кг-аас 28 кг болж өссөн бол биеийн жин 5 кг-аас дээш буурсан тохиолдолд ГАХ 48 кг-аас 28 кг хүртэл буурсан байна. ГАХ ба бугалганы тойргийн хэмжээ хооронд эерэг хамаарал (Спирманы корреляцийн коэффициент, r=0.126, p=0.001)-тай байв. Дүгнэлт: Диализ эмчилгээ хийгдэж буй хүмүүст биеийн хуурай жин ба гарын атгах хүч хооронд сул урвуу хамааралтай байна. Гарын атгах хүчийг хэмжих нь диализ эмчилгээний үеийн шим тэжээлийн байдлыг илтгэх нэг үзүүлэлт болж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Х.Алтайсайхан, Б.Оюунтөгс

Published

2024-01-28

Issue

Section

Original Articles