Бодисын солилцооны хамшинжтэй хүмүүсийн гадар өөхөн эдийн талбай болон дотор өөхөн эдийн талбайг эрүүл хүмүүстэй харьцуулан судлах нь
Keywords:
Таргалалт, Зүрх судасны өвчин, Өөх тосны солилцооAbstract
Үндэслэл: Таргалалт, ялангуяа төвийн таргалалт нь дислипидеми, чихрийн шижин хэв шинж 2 (ЧТТТХТТТ2). зүрх судасны өвчин (ЗСӨ), бодисын солилцооны хамшинж (БСХШ) гэх зэрэг халдварт бус архаг өвчин эмгэгийн эрсдэлт хүчин зүйл болдог. Зорилго: БСХШ-тэй насанд хүрсэн хүмүүсийн гадар өөхөн эдийн талбай (8РА) болон дотор өөхөн эдийн талбайг (ҮРА) өөх тосны солилцооны үзүүлэлтүүдтэй холбон судлах. А рга аргачлал: “^ ^ К А МопдоИа” эрт илрүүлгийн төвд 2023 оны 09-р сараас 2024 оны 02-р сарын хооронд үйлчлүүлсэн 1511 хүний ерөнхий мэдээлэл, ^ЕХА-Эиа1 х-гау аЪкогрТютеИу, биохимийн шинжилгээний үзүүлэлтүүдийн мэдээллийг ашиглав. БСХШ-ийг олон улсын байгууллагуудын хамтран гаргасан 2009 оны шалгуураар (>3 шалгуур) үнэлэв. ҮРА, 8РА-ийн хэмжээгээр нь квартилаар ^ 1 ^ 4 ) дөрвөн бүлэг болгов. Статистик боловсруулалтыг 8Р88^26 ашиглан Т тест, олон хүчин зүйлийн логистик регресс (ОК, С1 95%), КОС (А^С)ийн аргаар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд оролцогсдын дундаж нас 30.5±3.9 жил, БЖИ 25.1 кг/м2, 49.5% эрэгтэй байв. БСХШ (п=531)тэй бүлгийг өөрийн эрүүл мэндийг харьцангуй эрүүл гэж үнэлсэн, эмнэл зүйн тодорхой өвчнөөр оношлогдоогүй (п=979) бүлэгтэй (хяналтын) харьцуулахад ҮРА, 8РА-ийн түвшин өндөр байсан (р<0.0001) бөгөөд БСХШ-тэй эрэгтэйд ҮРА, эмэгтэйд 8РА хэмжээ илүү өндөр байв (р<0.0001). ҮРА-ийн ^ 4 бүлэг эрэгтэйд 4.611 (95% С1=2.394-9.591), эмэгтэйд 2.253 (95% С1=1.097-3.912) байсан нь БСХШ-тэй ихээхэн хамааралтай байв (р<0.001). Логистик регрессийн шинжилгээгээр БСХШ-тэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ҮРА ихсэлтэд БТ (Р=0.325, р<0.0001), (Р=0.338, р<0.003) илүү нөлөөтэй байв. БСХШ-ийг \Р А болон 8РА-ийн урьдчилан таамаглах утгыг тодорхойлоход А ^С утга нь ҮРА 0.790 (95% С1=0.750-0.831), 8РА 0.401 (95% СР=0.351-0.451) (бүх үр дүн ач холбогдолтой байв р<0.001) байсан ба ҮРА-ийн таамаглах утга бусад үзүүлэлтүүдээс илүү өндөр байлаа. Дүгнэлт: 1. БСХШ-тэй хүмүүсийн дотор, гадар өөх эдийн хэмжээг эрүүл хүмүүстэй харьцуулахад БСХШтэй эрэгтэй хүмүүсийн ҮРА-ийн хэмжээ хамгийн их байв. 2. БСХШ-тэй аль ч хүйсийн хүмүүст ҮРА нь илүү хүчтэй таамаглах хүчин зүйл болж байсан бол 8РА-ийн хэмжээ нь ҮРА-тай харьцуулахад илүү хамгаалах хүчин зүйл болж байна. 3. БСХШ-тэй хүмүүсийн ҮРА-ийн хэмжээнд БЖИ, ТГ, БТ зэрэг үзүүлэлтүүд илүүтэй нөлөөлж байгаа нь ажиглагдлаа.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
