Эрхэм-8 уламжлалт эмийн хий, шар, бадганд нөлөөлөх жишиг итгэлцүүрийг тооцон, сурвалж судлалын хүрээнд судалсан дүн
Keywords:
Эрхэм-8, Уушгины халуун, Жишиг итгэлцүүр, Уламжлалт анагаах ухаанAbstract
Үндэслэл: Эрхэм-8 уламжлалт талх эмийг гүргэм, жуган, гиван, башига, дэгд, цагаан зандан, хонлэн, бонаа зэргээр найруулж, цул эрхтний халуун ялангуяа уушги, элэгний халуун, цус, шар хямарсан халуун, хижгийн халуун зэрэг шинэ ба хуучирсан халуунд хэрэглэдэг. Бид судалгаандаа Эрхэм-8 эмийн хий, шар, бадганд нөлөөлөх жишиг итгэлцүүрийг тооцон, сурвалж судлалын хүрээнд түүхий эдүүдийн амт, чадал, эрдэм, хэрэглээг тодруулан судлав. Зорилго: Эрхэм-8 уламжлалт эмийн хий, шар, бадганд нөлөөлөх жишиг итгэлцүүрийг тооцон, эмийн бүтэц, найрлага, уушгины халуун өвчнийг анагаах үйлдлийг УАУ-ны сурвалж зохиолуудаас харьцуулан судлах. Арга, аргачлал: Эрхэм-8 уламжлалт эмийн жор, түүхий эдийн судалгааг эм, эмт бодисын хий, шар, бадганд нөлөөлөх амтны чадлын жишиг итгэлцүүрийг тооцох аргыг (Б. Дагвацэрэн, 1996) ашиглан явуулав. Эрхэм-8 уламжлалт эмийн бүтэц, найрлага, уушгины халуун өвчнийг анагаах үйлдлийг уламжлалт анагаах ухааны сурвалж зохиолуудаас тодруулах зорилгоор эх зохиол сурвалж судлалын арга, задлан шинжилж нэгтгэн дүгнэх арга, магадлан жагсаах аргазүйг ашиглан эмийн найрлагад орсон түүхий эд тус бүрийн амт, чадал, эрдмийг холбогдох эх сурвалжаас тодруулж, өвчний заалтыг харьцуулан судлав. Үр дүн: Эрхэм-8 уламжлалт эмийн найрлага дахь эмт бодисууд нь шарыг дарах сэрүүн чадалтай, халууныг арилгах үйлдэлтэй ба гурван гэмд харилцан адилгүй үйлчилж байгаа бөгөөд шарыг дарах жишиг итгэлцүүр 0.68 буюу шарын гэмийг илүү сайн дарж, хийг дарах жишиг итгэлцүүр 0.58 байсан ба бадганыг дарах жишиг итгэлцүүр 0.16 байгаа нь бадганы гэмд тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөр байна. Эрхэм-8 эм нь сэрүүний эрхэм гиван, цагаан зандан, шимийн эрхэм жуган, гүргэм, тангийн эрхэм дэгд, башига, өвсний эрхэм хонлэн, бонгараар голлосон 8 хөл эмт бодисыг хувь тэнцүүлэн талхдаж найруулах бөгөөд цул, савын халуун ялангуяа уушгины халуун, хижгийн халуун, шинэ, хуучин халуун бүхнийг хоцроолгүй арилгана гэж сурвалж зохиолуудад тэмдэглэн бичжээ. Дүгнэлт: 1. Эрхэм-8 эмийн шарыг дарах чадал хамгийн их буюу 0.68, хийг дарах чадал 0.58, бадганыг дарах чадал 0.16 байна. 2. Эрхэм-8 эмийн найрлагад орж байгаа түүхий эдүүд ихэнх нь гашуун, амтлаг, эхүүн амттай, халууныг арилгах чадалтай, ялангуяа цул эрхтний халуун буюу уушги, элэгний халуун, цус, шар хямарсан халуун, хижгийн халууныг арилгах зэрэг үйлдэлтэй бөгөөд Эрхэм-8 эм нь амт, чадлаар найрагдсан эм байна.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
