The results of a study that examined the effect of skipping breakfast on body weight

Authors

  • Ч.Энхтуул АШУҮИС, Сувилахуйн сургууль Author
  • Г.Намуун АШУҮИС, Сувилахуйн сургууль Author
  • Л.Сундуй-Янжмаа АШУҮИС, Сувилахуйн сургууль Author
  • Т.Эрдэнэтуяа АШУҮИС, Сувилахуйн сургууль Author
  • Я.Оюунбилэг АШУҮИС, Сувилахуйн сургууль Author
  • В.Ойдов АШУҮИС, Сувилахуйн сургууль Author
  • Б.Мөнхтуяа АШУҮИС, Сувилахуйн сургууль Author
  • С.Дэлгэрмаа АШУҮИС, Сувилахуйн сургууль Author

Keywords:

Diet, obesity, exercise, biological age, BMI

Abstract

Үндэслэл: Дэлхий даяар илүүдэл жин болон таргалалтын тархалтын хурдацтай өсөлт нь эрүүл мэндийн хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна. Дэлхийн хүн амын дунд таргалалт эрс нэмэгдэж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг болсоор байгаа бөгөөд зүрх судас, бодисын солилцооны эмгэгийн улмаас нас барах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэхүү судалгаагаар оюутнуудын хооллолтын дэглэм нь төвийн таргалалт, биеийн жинтэй хамааралтай байгаа эсэхийг судлахыг зорилго болгосон. Арга аргачлал: Санамсаргүй түүврийн аргаар АШУҮИС-н Сувилахуйн сургуулийн оюутнуудын дунд нэг агшингийн судалгаа хийсэн. Оюутнуудаас хооллолтын дэглэмийг тусгайлсан асуумжаар авсны дараа антропометрийн хэмжилтийг стандарт зааврын дагуу хийж, Tanita body composition monitor багажийн тусламжтайгаар биологийн нас, биеийн жингийн индекс (БЖИ) булчингийн эзлэх хувь, өөхний эзлэх хувь, бодисын үндсэн солилцоо (ккал)-г тооцоолсон. Статистик боловсруулалтыг SPSS25 программ ашиглан хийсэн. Үр дүн: Судалгаанд нийт 321 оюутнуудыг хамруулсан. Оролцогчдын БЖИ, төвийн таргалалт өглөөний цай уудаг хүмүүст, өглөөний цай уудаггүй болон заримдаа уудаг оролцогчдыг бодвол бага байна. Харин насны хувьд, өглөөний цай алгасдаг оролцогчдод бага байна (p<0.05). Оюутнуудын нас ахих тусам төвийн таргалалт нэмэгдэж байгаа нь ажиглагдлаа (r=0.133; p<0.05). Мөн оройн хоолны цаг БЖИ-тэй урвуу хамааралтай байна (r=-0.117; p<0.05). Дүгнэлт: Судалгаанд оролцсон оюутнууд нь өглөөний цай алгасах, оройтож хоол идэх зэрэг хооллолтын хэвийн бус хэв маягаас БЖИ, төвийн таргалалт нэмэгдэх магадлалтай байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Л.Сундуй-Янжмаа

Published

2023-04-24