Бүсэлхий нурууны өвөрмөц бус архаг өвдөлтийн биомеханикийн өөрчлөлт, хөдөлгөөн засал эмчилгээний үр дүн

Authors

  • Д.Батлхам АШУҮИС, СС, Бие бялдар судлалын тэнхим Author
  • Х.Батбаяр ШУТИС, Механик тээврийн сургууль, Биомеханикийн судалгааны лаборатори Author
  • Б.Дамдиндорж АШУҮИС, Төгсөлтийн сургалтын бодлого зохицуулалтын газар Author
  • А.Балжинням АШУҮИС, АУС, Сэргээн засах анагаах ухааны тэнхим Author
  • Б.Мөнх-Эрдэнэ АШУҮИС, СС, Бие бялдар судлалын тэнхим Author

Keywords:

нурууны өвдөлт, хөдөлгөөний хязгаарлалт, хөдөлгөөн засал

Abstract

Үндэслэл: Нурууны өвдөлт нь хүн амын дунд өргөн тархсан бөгөөд 10 хүний 8 нь амьдралынхаа туршид их, бага хэмжээгээр нурууны өвдөлтөнд өртөж байгаа талаар цөөнгүй судалгаанд дурьджээ. Нурууны нийт өвдөлтийн 85 орчим хувь нь булчингийн чангарал, хатуурал, хэт ачааллын улмаас үүсдэг талаар судлаачид тэмдэглэсэн байна. Мөгөөрсөн жийргэвчийн эмгэг, мэдрэлийн ёзоорын дарагдал, зарим хугаралууд болон хавдар зэрэг тохиолдлууд 15 орчим хувийг эзэлж байна1. Харин манай оронд нурууны өвөрмөц бус өвдөлтийн талаар цөөн судалгаа байгаа хэдий ч хөдөлгөөний чадвар алдалт, урт хугацааны хөдөлгөөн засал эмчилгээний талаарх судалгааны ажил байхгүй байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Д.Батлхам, Б.Дамдиндорж

Published

2023-04-24