Prevalence and antibiotic resistance of MRSA and MDR staphylococcus aureus in purulent skin infections
Keywords:
Skin and soft tissue infections, Antimicrobial susceptibility, Epidemiology, MongoliaAbstract
Үндэслэл: Staphylococcus aureus нь арьс, зөөлөн эдийн халдварын хамгийн түгээмэл үүсгэгч бөгөөд метициллинд тэсвэртэй (MRSA) болон олон эмэнд тэсвэртэй (MDR) омгуудын тархалт дэлхий даяар нэмэгдэж байна. Монгол Улсад арьсны идээт халдварын үеийн MRSA болон MDR-ийн тархалт, антибиотикт мэдрэг чанарын талаарх судалгаа хязгаарлагдмал хэвээр байна. Зорилго: Арьсны идээт халдварын үед MRSA болон MDR-ийн тархалт, антибиотик мэдрэг чанарыг үнэлэх. Арга, аргачлал: Лабораторид суурилсан ретроспектив судалгаанд 2015−2025 оны хооронд Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвд хийгдсэн арьсны шарх, идээт үрэвслийн сорьцод S. aureus илэрсэн 22753 шинжилгээний мэдээллийг хамруулсан. MDR-ийг Magiorakosийн шалгуураар 3 ба түүнээс дээш антибиотикийн бүлэгт тэсвэртэй гэж тодорхойлсон. Тархалтыг 95% Cl-аар илэрхийлж, бүлгүүдийн ялгааг χ² тестээр үнэлсэн. Нас, хүйстэй холбоотой эрсдэлийг Odds Ratio (OR) болон 95% Cl ашиглан тооцоолсон. p<0.05-ийг статистикийн ач холбогдолтой гэж үзсэн. Үр дүн: Нийт тохиолдлын 18.8% (n=4278)-д MRSA, 40.7% (n=9258)-д MDR илэрсэн. MRSA-ийн тархалт 2015–2019 онд 0–1.6% байсан бол 2020–2025 онд 15–34.2% болж статистикийн хувьд ач холбогдолтойгоор өссөн (p<0.001). MDR-ийн тархалт 2022 онд 53.9% (n=1682) буюу хамгийн өндөр байв. Хүйсийн хувьд MRSA (эм: 2331; эр: 1947) болон MDR (эм: 4,958 эр: 4300)-ийн ялгаа статистикийн ач холбогдолгүй байв (p>0.05). Насны бүлгээр 1-ээс доош насанд MRSA хамгийн өндөр (47.4%), 15–24 насанд хамгийн бага (14.8%) илэрсэн бол MDR нь нас ахих тусам нэмэгдэх хандлагатай байна (p<0.001). MRSA илэрсэн тохиолдолд MDR S. aureus байх магадлал 16.76 дахин өндөр байна (p<0.001). Антибиотик тэсвэржилтийн хувьд пенициллиний бүлэгт хамгийн өндөр (ампициллин 91.5%, амоксициллин 75.4%) байсан бол ванкомицин (4.4%), нитрофурантоин (4.6%), амикацин (10.1%) зэрэгт хамгийн мэдрэг байв. Дүгнэлт: Сүүлийн арван жилд арьсны идээт халдвар дахь S. aureus-ийн дунд MRSA болон MDR омгуудын тархалт мэдэгдэхүйц нэмэгдэж, пенициллин бүлгийн антибиотик тэсвэржилт өндөр хэвээр байгаа боловч ванкомицин, нитрофурантоин зэрэгт мэдрэг чанар хадгалагдаж байна. Насны хувьд бага болон өндөр насны бүлгүүдэд тархалт өндөр байгаа нь халдварын хяналт болон антибиотикийн зохистой хэрэглээг сайжруулах шаардлагатайг илтгэж байна.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Б.Номиндарь
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
